Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын мэдээлснээр сар шинийн өдрүүдэд хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байх нь ээ. Төв болон говийн аймгуудын нутгаар өнөөдрөөс агаарын температур + хэмд шилжих төлөвтэй байна.

Улаанбаатар хотын хувьд битүүний урд өдрөөс буюу ирэх бямба гаригаас өдөртөө -2 хэм байх ба битүүн, шинийн 1-ний өдрүүдэд цаг агаарын энэ температур хэвээр хадгалагдана гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ.
ӨНӨӨДРӨӨС ХОЁРДУГААР САРЫН 27 БУЮУ ШИНИЙН 1 ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УЛААНБААТАР ХОТ /2017.02.23 - 2017.02.27/

523452452

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 

  • Хоёрдугаар сарын 25-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-21-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 26-наас Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Хоёрдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 21-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 24-нөөс хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Хоёрдугаар сарын 23-24-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 22-24нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 26-наас хүйтний эрч суларч, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Хоёрдугаар сарын 23-нд бага зэрэг хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларч, Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦУОШГ