Сайн байна уу? Би та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Намайг Б гэдэг, 18 настай. Та бүхэн надад харамгүй зөвлөгөө өгөөрэй. Би хэлний курсд хамт сурдаг нэг ахад сайн болсон юм.

Тэр маань 30 настай. Гэр нэг зүгт байдаг болохоор хичээлээ тараад хаяа намайг замдаа буулгаж өгдөг байлаа. Тэр нээх царайлаг биш боловч байгаа байдалд нь үнэхээр дурласан. Намайг бас хөөрхөн, загвар өмсөгч болохоор гэх мэтээр хэлдэг байлаа. Би надад хандтай юм байна гэж ойлгосон.

 

Саяхан тэр ахдаа хайртай гэдгээ хэлж бэлэг өгсөн. Би түүнд нандин бүхнээ өгөхөд үнэхээр бэлэн байлаа. Гэвч надад сайн биш бололтой. Намайг хичээлээ сайн хий, ах нь чамд хөгшдөнө гэсэн. Түүнээс хойш курсдээ ирэхээ больчлоо. Намайг залгахаар утсаа авахгүй юм. Би найзынхаа дугаараас залгатал ах нь завгүй байна аа, ер нь уулзаж чадахгүй гээд салгасан. Үнэхээр надад тийм сайн биш юм бол би сүүлийн удаа уулзаад сайн сайхныг хүсээд салмаар байна.

Ганцхан удаа л хармаар байна. Гэвч надаас илт зугтаагаад байдаг. Олон насаар ах дэмий гэж найзууд маань хүртэл хэлсэн. Гэхдээ би тийм их юм хүсээгүй э. Зүгээр л хаяа уулзаад хамт байхад л боллоо. Би түүнийг насан туршдаа мартахгүй. Намайг үзэн ядсан ч хамаагүй ээ. Түүнд үргэлж сайн сайхан бүхнийг хүсэж явах болно.

cekc.mn