“УИХ-аас гаргасан тогтоолын гүйцэтгэлийг л бид хийж байна, буруудвал хариуцлагыг Монголын төр хүлээнэ” гэж байр сууриа тодорхойлж байсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Эрдэнэтийг төрийн өмчид авна гэхэд нь их гайхсан” гэж ярилцлага өгчээ.

“Энэ процесст хууль зүйн зөрчлийн актууд байсан уу гэвэл байсан”, “Гэхдээ би мөнгө идэж уугаагүй болохоор айхгүй байна” гэх мэтээр ярьж.

Хууль зүйн алдаатай шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг шаардвал биелүүлэхгүй байх эрх төрийн албан хаагчид бий. Харамсалтай нь Ц.Ням-Осор гэрлийн хурдаар өмчлөл шилжүүлснийг гардан авч, ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Өндөр цалин хангамжийг нь баталсан. Харин өнгөрсөн хойно нь ийнхүү арьсаа хамгаалж сууна. Төрийн энэ дээрмийг эсэргүүцэж, Ц.Ням-Осорыг чичлэн буруушааж байгаа олон нийтийн өмнө тэрээр шударга хүн болж харагдахыг хүсчээ. Өөрийнх нь гараар бусдын өмчийг булаалгаж байгааг мэдсэн атлаа “амьгүй албат” болж, толгойгүй явсныхаа төлөө хариуцлага хүлээх цаг ойрхон байна.

Э.Бат

http://ubinfo.mn