“Cashmere workshop” шинэ жилийн онцгой загваруудыг танилцуулна
2013/11/24
Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд элдэв гоёл чимэглэл, хурц тод өнгө гэхээс илүүтэй сайн чанарын материалтай, шинэлэг загварын ноолууран даашинзаар гангарахыг илүүд үзэх болжээ. Тэр ч утгаараа тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг монголын зах зээлд анх удаа нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн “Cashmere Workshop” брэнд нь ээлжит загварын шоугаараа шинэ жилийн онцгой загваруудыг хэрэглэгч олондоо танилцуулах гэж байна. Тус брэндийн дизайнер П.Энх-Мөнхөө нь АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд бүсгүй таныг эрхэмсэг, тансаг харагдуулах бүтээлээ танилцуулахаар эх орондоо хүрэлцэн ирээд байгаа юм.
Дизайнерын урласан 50 гаруй ноолууран даашинзны шинэ коллекци энэ сарын 27-ны үдэш “Blue sky” цамхагт үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэ удаагийн загварын шийдэл тус бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд Австриас оруулж ирсэн торон чимэглэл, оргиналь сваровский шигтгээгээр ноолууран даашинзыг чимсэн нь гоёмсог болжээ. Ийнхүү хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар бусдаас дэгжин, үнэ цэнэтэй харагдахыг хүсвэл тансаг зэрэглэлийн гоёлын даашинзнаас сонголт хийх боломж энэ үдэш танд нээлттэй байх нээ. Дашрамд, загварын шоуны үеэр МУГЖ Б.Сарантуяа, МУГЖТ.Ариунаа нар ая дуугаа өргөх юм байна. Сонирхуулахад тэд ч мөн адил энэ брэндийн шинэ загвараар гоёж, шоуг чимэх аж.