Сэтгүүлчид жингэр биш шүү, Х.Бадамсүрэн даргаа
2017/04/26
Х.Бадамсүрэн өөрийгөө өмөөрсөн төлбөртэй нийтлэлдээ хэрээс хэтэрсэн тансаглалынх нь баримтуудыг эрэн сурвалжилж бичсэн сэтгүүлчдийг жингэртэй зүйрлэв.
Түүнийг өөртөө өндөр цалин тогтоолгож, шинэ машин авсан, шинэ байр засуулсан, шинэ тавилгаар тансагласан, шинэ туслах, зөвлөхүүдээр тойруулсаныг сэтгүүлчид мэдсэн ч нуугаад өнгөрөх ёстой байв уу. Төрийн мөнгөөр тансагла гэж тэд бичиж ятгаа юу.
Х.Бадамсүрэнгийн анхны тушаалаасаа эхэлж өөрийгөө эрхлүүлсэн үйлдлүүд нь амгалан хүчирхэг жингийн цуваа юм гэж үү. Түүнийг нь шүүмжилж, олон нийтэд үнэнийг дэлгэсэн сэтгүүлчид жингэр болж таарах уу. “Эрх баригч намын томилгоогоор, тусгай даалгавартай ирсэн намайг хэн ч юу ч барахгүй” гэдэгтээ бат итгэлтэй учраас баримт дэлгэсэн шүүмжлэлийг жингэрийн дайтай тоохгүй гэдгээ илэрхийлсэн үү. Тэгвэл танд хэлчихье, сэтгүүлчид жингэр биш шүү.
ubinfo.mn
Mongoliin ardchilalaas ichij baina · 2017/04/26
Yana odo ubinfo.mn nii heden ydarsan setgvvlchdiig 100 say tugrug neheed shorond hiihwii dee :((((( ARAICHDEE MONGOL ORON IIM BOLOH BSIIM GEJVVDEE
Hoorhii · 2017/04/26
Shorond orohooroo ooroo naad ugee ih sanah bhdaa ingej toriin mongiig uren taran hj bga chin l medej bgaagaar shoron yvahad hureltseetei
тооны хувьд олонх сэтгэл зүйн хувьд цөөнх · 2017/04/26
зөвхөн энэ хүн ч биш төрийн аль ч шатандаа бүх удирдлгууд улс орны эрх ашгийг бус хувийн ашиг сонирхлын асуудлаа хэт их /хэдхэн хүний ашиг сонирхолоор/ шийдээд байхаар энэ улс орон яаж хөгжих юм бэ. хүний олон хүнээ барьж иддэггүй гэж үг байдаг, харин манайд маш цөөнх нь олноо дарлаад байгаа юм даа. нэгдэж, тэмцэж чаддаггүй ард түмэн мөнхдөг гэж үнэн үг. үеийн үед ийм л байх байхдаа.
Зочин · 2017/04/26
xaxaxa hogchino gedgiin