Бөхийн засуулуудаас анхны Соёлын гавьяат зүтгэлтэн төрлөө. Тэр хэний хэн бэ гэвэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, үндэсний бөхийн тонж манлай засуулч Дашдондогийн Цогзол.
Одоогоос 70 жилийн өмнө буюу 1947 оны гал гахай жилийн долдугаар сарын 13- ны билгэ дэмбэрэлтэй өдөр Цогзол төрж байж. Ардын хувьсгалын 26 жилийн ойн баяр наадам болж байсан гэсэн үг юм. Бодоход Яармагийн дэнжид Дэлгэрхааны “дэгээ” Гончиг, “ходго" Дэндэв. магадгүй юм Лүгдэв гээд мундгууд их аварга Б.Түваэндорж. Ц.Чимэд- Очир. Ш.Батсуурь нарыи цолыг дуудан дэвүүлж шавуулж байсан байх л даа. Тийнхүү Д.Цогзол наадмын түрлэгтэй зэрэгцэн төрсөн нь учиртай байж мэдэх. Гэхдээ аав ижий нь ч тэр үед хүүгээ бөхтэй холбоотой хүн болно гэж ч төсөөлөөгүй биз. Д.Цогзол эр бие өсч цэргийн албанд очоод байхаасаа хөнгөн атлетикийн төрлүүдээр тэмцээнд ордог бас штанг өргөдөг, труникт бол гарамгай байж. 
 
Ц. Бухаа захирагчтай 120 дугаар ангид байхад нь нутгийн хоёр буюу Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн нар (хожим нь улсын заан болсон бөхчүүд) тэр ангид нь алба хаадаг байж. Тэднийг дагаж барилдаагүй ч хараад баймаар, заал руу дагаад очмоор Цогзолд санагддаг л байв. Тэгээд цэргээс халагдаад Улаанбаатар хотын түргэн тусламжийи баазад жолоочоор ажиллаж байхдаа нэг удда аварга Ж.Мөнхбат, улсын начин Г.Цэрэнчимэд нартай санамсаргүйхэн уулзаж яриа өрнүүлснээс эхлээд л бөх рүү татагдаж. Бөхийн барилдаан бүхэнд очдог. Эхлээд бох бүртгэгч, данс хотлогч, холбогч,хаяавч, хааяа завшаан олдвол засуул хийж байдаг болов. Удалгүй лавлан суралцсаар ахлах засуул гарын даагийн зиндаанд очсон байна. Догь засуул болсон хойноо юм даа 1980-аад оны эхээр улсын наадмын барууны манлай засуул “ган хоолой” хэмээх Мягмарын эзгүйд бөх гарах болчихож. Гурвын даваа эхлэхэд Ш.Лүгдэв гуай Цогзолд “За хө чи Дамдин аваргын цолыг дууд” гэж. Чадахгүй гэх үг амнаас нь гарсангүй. Цогзол ярихдаа:
 
-Лүгдэв гуайн дохио зангааны дор аваргын цолыг дуудаж байхад миний дээлийн хормой чичирч байсан гэдэг юм билээ шүү. Анх цол  дуудахдаа тийм том аваргыг цоллоно гэдэг хэцүү ч азтай хэрэг байж билээ. Дамдин аваргын тухай “Аваргын гараа” баримтат киноны зураг авалт энэ үеэр давхцаж байлаа. Түүнээс хойш догьшино гэдэг нь болсон байх гэж байлаа.
 
Д.Цогзол 50-иад жил бөхийн засуулаар ажиллахдаа хорин хэд жил төрийн наадмын зүүн, барууны магнайг ахлаж иржээ. Түүн мөр дээрээс гарсан хүчитнүүдээс олон хүн улсын цол хүртсэн бас цолоо ахиулж аварга, арслан болсон нь тоогоо алдсан гэх. Зарим тодорхой баримт  хэлбэл дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв  А.Сүхбат, Г.Өсөхбаяр тус бүр хоёр удаа арслан Х.Мөнхбаатар До.Ганхуяг, П.Бүрэнтөгс нар нэг удаа улс наадмын түрүү авахад Цогзол засч байж.Бас улсын наадамд 87 удаа цол дуудсан гэсэн тоо өөрт нь байдаг юм билээ. Засуул хүн барилдааны үед бөхийн хамгийн шадар хүн нь байдаг Бөх, засуул хоёр бие биеэ бүрэн ойлгосон нэг шиг ажиллах ёстой гэдэг. Тийм болохоор баярлах гомдох нь ч адилхан болно. Авч гарсан бөхөө унахад засуул хүн өөрөөс нь  илуү сэтгэл өвддөг юм. Жишээлэхэд улсын арслан Д. Мөнх-Эрдэнийг наадамд тав үзүүрлэхэд Цогзол яг дэргэд нь байж.
 
Энэ хүн таван удаа үзүүр түрүүнд хүрэхэд тав унана гэдэг өөрөөс нь болж байгаа юм шиг бодол Цогзол засуулд төрсөн гэдэг. Харин Д.Мөнх-Эрдэнэ юу бодсон нь өөртөө л үлдээ байх. Энэ жишээ бөхийн зовлонг засуул хүн эн тэнцүү хуваалцдаг гэсэн үг л дээ. Бөхийн тааврыг таана гэдэг хэцүү. Тэгвэл 2002 оны наадмын шөвгийн дөрвөн бөхийг Цогзол яг тааж хэлснийг “Бөх” сонины дугаараас олж үзлээ. Дараа жилийнхийг ч мөн л ханатай хэлсэн бий. Энэ нь бөх мэддэг хүний л авъяас биз ээ.
 
Мөн засуул бүхэн цоллооч байдаггүй. Харин Д.Цогзол жинхэнэ мэргэжлийн цоллооч болжээ. Энэ тухай өөрөө хэлэхдээ:
 
-Би аавынхаа сүлд дуу дандаа дуулдаг байсан “Эр бор харцага”-ыг үг аятай аялчихдаг байсан минь бөхийн цоллооч болоход дөхөм болсон байх. Сүүлдээ бөхөө цоллох үед мөрөн дээрээс минь арслан, аваргууд дэвээд л бүр онгод маягийн юм ороод ирдэг гэж байлаа. Түүнтэй бөх ярина гэдэг яг л барилдаан үзээд сууж байгаа юм шиг л байдаг юм билээ.
 
Бас санал бодлоо хуваалцахдаа өнөө үенйн бөхчүүдийн Оюуны чадамж, нийгэмд эзлэх байр суурь нь өөрчлөгдсөн учир зарим бөхийн санааг ойлгоход түвэгтэй тал бий. Залуу бөхчүүд дэндүү нялхамсуу зан гаргадаг. Зарим нь бөхийн ёс жудгийг сахих талаар алддаг тал бий гэдгийг шуудхан хэлж энэ бүхэнд сэтгэл зовниж явдгаа нуугаагүй ээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, үндэсний бөхийн тонж манлай засуул Д.Цогзол гэж ийм л үйлс нь тэгш,үнэн үгтэй нэгэн ажээ
 
Ш.Галсан