Телевизийн ярилцлагад орж байхдаа сурвалжлагчид “Та нар надаас олигтой юм асуугаад ярьчихаач” хэмээн хэвлүүхэн ярьж суусан хэрсүү хүүг монголчууд андахгүй болжээ. Гавьяат жүжигчин, дуучинС.Батсүхийн дуунуудыг дуулж хүмүүсийн хайрыг татаад буй Б.Бат-Энэрэл хүүг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрээр энэ сарын 20-нд Бат-Энэрэлтэй орчлон” хандивынтоглолтоо МҮЭСТО-нд хийх гэж байгаа билээ.

ЭГЭЛГҮЙ ХҮҮГИЙН ЭЛДЭВТЭЙ ЯРИА

 

Б.Бат-Энэрэлтэй уул­захаар түүний багш “Завханы” С.Батсүхийнхийг зорилоо. Учир нь түүний “Эмээ” хэмээнавгайлдаг нагац эгч Г.Барамсаймаа тоглолтынхоо билетийг бор­луулахаар гадуур явах үедээ түүнийг багшийнд ньүлдээдэг ажээ. “Сайн байна уу. Сайхан хавар­жиж байна уу” хэмээн бяцхан хүүтэй мэндлэхэд “Сайн. Та сайнбайна уу. Сайхан хаваржиж байна” гэснээ “Багшаа, хүн ирлээ” хэмээн цаашаа өрөө рүү гүйлээ. “Миний охин чинийдууг сонсох дуртай. Бас чиний шүтэн бишрэгч байгаа юм” гэтэл “Би таван настай. Хоёр настайгаасаа эхэлждуулсан. Би жаахан байхдаа “Орчлонг хайрлаарай”-г дуулдаг байсан юм” хэмээн хэвлүүхэн ярьж байна.

Том болоод цагдаа, дуучин, лам болох хүсэлтэй хүү гадаад хэл сурах талаар боддоггүй гэнэ. Учир нь гадаад хэлсурлаа гээд гадаад хүн болохгүй шүү дээ гэв. “Миний ээжийг Г.Болормаа гэдэг, менежер хийдэг. Та өөр юу хийдэгвэ. Таниар сонин сайхан юу байна” гээд надаас хэзээний танил мэт элэгсэг асуулт асууж ярилцах нь эгдүүтэй. Цагдаа болох хүсэлтэй түүнд “Цагдаа хүн ухаантай, шударга, бусдад тусладаг байх хэрэгтэй” хэмээн зөвлөхөдминь “Тэр ч тийм шүү” гэв.

Энэ мэтчилэн бид хоёрыг ярилцаж суух зуур багш нь орж ирээд түүний хэрхэн үймүүлснийг хэлэх үед “Багшаачишш. Тэр талаар битгий яриарай” гээд зүтгэв. Тэрээр заримдаа сахилгагүйтмээр болдогоо хэлж байсан юм.

 

БАГШ ШАВЬ ХОЁРЫН УУЛЗСАН ТҮҮХ

Анхны шавь н.Одгэрэл, отгон шавь Б.Бат-Энэрэл нар МУГЖ С.Батсүх багшийн хамт.

Багш, шавь хоёрын анх танилцсан түүх энгийн боловч сэтгэл хөдлөм. “Би “Орчлонг хайрлаарай” дууг дуулсанхүүгийн эмээ нь байна. Хүүтэйгээ хамт очиж тантай уулзаж болох уу” хэмээн нэгэн бүсгүй уулзахыг хүсчээ. Ингээдтаван настай гэх хэрнээ жижиг биетэй, эгдүүтэй, хөөрхөн хүүтэй уулзсан хэрэг. Гэсэн хэдий ч төдийлөн ойр байхыгхүсээгүй аж. Учир нь олны ойлгомжгүй хэл ам бяцхан хүүг эвгүй байдалд оруулах вий гэх болгоомжлол гавъяатадбайжээ. Гэхдээ дуулж байгаа нь ер бусын сонин. Өөрөө дуулаад байна уу, эсвэл хүн өмнөөс нь дуулаад байна уугэж эргэлзмээр байсан хэмээн тэрээр дурссан юм. Дуучид нэлээд хөдөлмөрлөж байж сайн дуу гаргадаг бол бяцхануран бүтээлч маань шууд л дуулдаг байна. Гавъяатын хэд, хэдэн дууг дуулсан аж. Тэгэхээр нь өхөөрдөөд заримдууныхаа понограммыг өгчээ.

Түүнээс хойш удалгүй бяцхан Энэрэл хүү түүний эмээ /нагац эгч/ Г.Барамсаймаатайгаа өдрийн сайныг товлон багшшавийн барилдлагаа гуйж МУГЖ С.Батсүхийн отгон шавь болжээ. Айлын отгон хүүхэд эрх танхи байдгийн адилгавъяатын отгон шавь ч нэлээд танхи нэгэн бололтой. Өхөөрдөм хөөрхөн, байгалиас заяасан өгөгдөл авъяастайбяцхан хүүгийн ирээдүйд өөрийн чадах чинээгээр тусалж дэмжихийг хүсч буйгаа тэрээр дахин дахин хэлж байв. Тиймдээ ч сайн санааны үзүүрт шар тос гэгчээр санаж, сэдсэн ажил нь бүтэмжтэй байгаад баяртай сууна лээ, гавъяат.

Үүний нэг илрэл нь гавъяаттай маань ижил нэртэй Завхан аймгийн Алдархаан сумын уугуул С.Батсүх гэдэг хүн “Глобал” олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмших боломжийг хүүд өгчээ. Б.Бат-Энэрэлд үнэтөлбөргүй суралцах эрхийн батламжаа тоглолтын үеэр гардуулах юм байна. Энэ нь түүний оюунд хийж буйтомоохон хөрөнгө оруулалт болох учир МУГЖ С.Батсүх олзуурхаж буйгаа илэрхийлсэн.

“Б.Бат-Энэрэл бол зүгээр нэг хүү биш. Завханы театрт ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ” хэмээн МУГЖС.Батсүх бахархаж байв. Сонин содон яриатай, хүн заагаад өгчихсөн юм уу гэмээр зүйлсийг үе, үе ярьдаг нь олныггайхшруулна. “Үзэгч олон чамайг хайрлаж байна хүү минь” хэмээн багшийгаа хэлэхэд “Надтай олон жил уулзаагүйюм чинь аргагүй шүү дээ” гэжээ.

Бид урьд нас, хойд төрөл бий гэж ярьдаг. Заримдаа биелсэн гэдэгт ч итгэдэг. Түүнтэй нэгэн адил Б.Бат-Энэрэл хүүгэгэлгүй, ер бусын гэдгийг нь олон түмэн хүлээн зөвшөөрч буй. Тиймээс гоц авъяастай мундаг хүүг эрүүл энхбайгаасай гэх чин хүсэл олныг нэгтгэж байгаад баяртай байгаагаа МУГЖ С.Батсүх ярьж байлаа.

 

КЛИП БҮТСЭН ТҮҮХ

“Хаан заяатай орчлон” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарласан байна. Гэтэл Энэрэл хүү сурснаа үзүүлэхээрирж. Ингээд багштайгаа хамт дуулмаар байгаагаа хэлсэн боловч МУГЖ С.Батсүх зөвшөөрөөгүй гэдэг. Ингэхдээолон зүйлийг тайлбарлахын зэрэгцээ балчир хүүхдээр шоу хийлээ гэж хүмүүс хэлнэ. Тиймээс болохгүй гэсэн аж. Түүний дараахан Энэрэл хүү телевизийн ярилцлагад оролцох үеэрээ “Булдаруу Төрмандахтай дуулж болоод лбайна. Гэтэл би багштайгаа дуулж болдоггүй ээ. Миний багшийг та нар битгий муулаад, буруугаар ойлгоодбайгаарай” хэмээн хатуу сануулга өгч харагдсан юм.

Харин гавъяат тусламж хүсч ирснээс нь хойш хүүд хамааралтай хоёрхон хүнтэй л уулзаж. Тиймээс нэлээд бодсоныэцэст гэр бүлийг нь судалж, яг үнэндээ ямар учиртай хүү юм гэдгийг нягталсан байна. Ингээд багш шавь хоёрхамтдаа дуулж клипээ ч хийлгэж. Гэхдээ клипээ цацалгүй хэсэг харзнаж. Учир нь Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэнтэйгэрээ хийхээр болжээ. Хамгийн гол нь “Цуглуулсан хандив хүүгийн эрүүл мэндэд зориулагдах учиртай. Тиймээсмөнгө хураах ажилд оролцохгүй, харин мөнгөний зарцуулалтад хяналт тавих болно” хэмээн гэрээндээ тусгасанбайна. Банкны гүйлгээг нь шилэн болгох, гарч байгаа зарлагыг интернэт банкаар олон нийтэд хянуулж байхыг чхүсчээ. Яагаад гэвэл, энэ нялх амьтан дуулаад хэдэн төгрөг олдог, гэтэл хамаатан садан нэртэй хүмүүс нь хэрэглээддуусчихаж болохгүй гэдгээс гавъяат хаширласан байна. Энэ бүхний дараа хийлгэсэн клипээ цацаж, тоглолтынзараа эхэлжээ.

 

УУГУУЛ НУТГИЙНХАА УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг Б.Бат-Энэрэл багшийгаа Завханд тоглолтод оролцохоор явахад араас ньдагаад очиж. Зорилго нь “Отгонтэнгэр” хайрханд мөргөх байсан ч багшаасаа тайзан дээр гарч дуулуулж өгөөч гэжбас гуйжээ. Хүүг тоглолтын үеэр тайзан дээр гарч ирэхэд үзэгчид сайхан хүлээж авсан нь өндөр сэтгэгдэлтөрүүлсэн байна. Энэ үеэс л хандивын ажил эхэлсэн бөгөөд урилгаар ирж тоглолт үзсэн хүмүүс хандив өргөжээ.

Б.Бат-Энэрэл Завханы гаралтай. Түүний эмээ, өвөө нь Завханы уугуул, ээж нь Улиастай хотынх юм байна. Хүүгтайзан дээр байхад “Миний хүү юу хүсч байна” гэхэд нь “Миний ээж Солонгост биш миний хажууд байгаасай” гэсэннь олон хүний аньсаганд нулимс хуруулсан байна.

 

ИРЭЭДҮЙ НЬ БАТ БӨХ БАЙХЫГ ЗӨГНӨН ЭНЭРЭЛ ХҮҮГИЙН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ

Б.Бат-Энэрэл хүүг уг нь Энэрэл гэдэг. Дөнгөж төрсөн цагаасаа л юм хардаггүй байж. Мэдээж энэ хугацаанд эмчдомч, лам бөө гээд сайн л гэсэн хүн болгонд үзүүлснээ Г.Барамсаймаа хэллээ. Саяхан хүүгийн нэрийг өөрчлөххэрэгтэй гэсэн учраас Бат гэж нэрийнх нь өмнө залгахаар болсон байна. Ингээд Энэрэл хүү Б.Бат-Энэрэл гэдэгнэртэй болжээ. Хүүгийн мэлмий огт хардаггүй байснаа сүүлд бага зэрэг харж эхэлснийг анзаарсан аж. Түүнээсхойш хүүгээ хараа орж магад гэсэн итгэлээр хүлээсээр байгаа гэнэ. Харамсалтай нь хүү одоо таван настай ч хоёрнастай хүүхэд шиг давжаа биетэй. Учир шалтгааныг нь тодруулах гэж дотооддоо олон эмнэлэгт үзүүлсэн ч өсөлт ньзогссон байж болзошгүй, Монголд эмчлэх боломжгүй гэдэг хариу сонссон байна. Тиймээс л хандивын аян эхлүүлжгадагшаа явж оношлогоо хийлгэхээр болсноо Г.Барамсаймаа хэллээ. Биднийг уулзаж байхад олон хүн түүнтэйярьж байлаа. Тэд “Хүү бол ер бишийн хүн. Тиймээс харааны бэрхшээл, нүдний гажгийг засах гэж яарах хэрэггүй, өөрөө хараа орох магадлалтай шүү” гэж сануулж байлаа. Гэвч энэ хандивын тоглолтын орлогоор нүдний хагалгаахийлгэх бус биеийн өсөлт хөгжилт зогссон эсэх талаар тодруулах, шаардлагатай эмчилгээг хийлгэх зорилготойгэдгийг хэлж байв.

“Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг их татаж байна. Өөр өгөгдөл байна. Надтай учрах бас л нэг тавилантайбайж дээ гэж боддог” хэмээн гавъяат ярив.

 

ЭЭЖИЙН, ЭМЭЭГИЙН ХАЙРТАЙ ХҮҮ

Ээж Г.Болормаагийн хамт

Бяцхан хүү 7-8 сартайдаа хэлд орсон байна. Дөнгөж ой гарантай байхдаа хүн рүү залган утасных нь hitone дээрявах дууг цээжлэн төвөггүйхэн дуулдаг байж. Эвлэгхэн хоолойтой хүүгийнхээ бичлэгийг өөрийнхөө фэйсбүүктхадгалдаг болжээ. Ингэснээр Солонгост байгаа ээж нь сонсч болохоос гадна өөрөө ч хүссэн үедээ дууг нь сонсдоггэж Бат-Энэрэлийн “Эмээ” хуучлав.

“Эмээ” гэж дуудуулдаг нагац эгч Г.Барамсаймаа нь хүүгийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. Бат-Энэрэлийн ээжийг Г.Болормаа гэдэг. Тэд эхээс хоёулаа. Хатууг сөрж, амьдралынхаа төлөө зүтгэж яваа дүүдээтуслан хүүг нь харж яваа сайн “Эмээ”. Харин түүнийг ойлгон өнөөг хүртэл хамтдаа зүтгэж байгаа “Эмээ”-гийнх ньхань Д.Ганзоригийг мартаж болохгүй юм. Тэрээр Японы тулааны урлаг “Кэндо”-гийн “Чоно” клубийн багш. Тэрээрхүүг хатуужил, хүндлэх мэндлэх ёс болон эмх цэгцтэй болгож хүмүүжүүлэхийн тулд энэ урлагаар хичээллэхийгзөвлөж бас дасгалжуулдаг аж. Бяцхан баатар маань тус клубын тамирчин бөгөөд хоёр наснаасаа хичээллэжэхэлжээ. Багшийнхаа үгэнд сайн ордог. Тулааны урлагтаа ихэд сонирхолтой гэнэ.

Түүнчлэн хүүг буруу зүйл хийвэл сунгалтын дасгал хийлгэдэг байна. Энэ нь шийтгэл гэхээс илүүтэй биеийнөсөлтийг нь дэмжих сайн талтай юм. Гоц ухаантай хүүгээ сайн хүн болгохын тулд суурь хүмүүжлийг нь сайн тавихнь ээж болоод эмээгийнх нь чин хүсэл ажээ.

Б.Бат-Энэрэл маань дээрээ нэг эгчтэй. Түүний эгчийг Б.Номуунзул гэдэг. Б.Бат-Энэрэл нийслэлийн 70 дугаарцэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч билээ. Бат-Энэрэл хүү гудамжинд хог хаяхыг тэвчдэггүй гэнэ. Нэг удаахамаатных нь хүүхэд газар цаас хаячихжээ. Гэтэл хүү хамрыг нь дарснаа амьсгалаад үз дээ гэж. Эгч нь “Болжбайна” гэхэд нь амаа жимийгээд амьсгал гэж. “Болохгүй байна” гэжээ. Энэ үед “За тэр харав уу. Хөөрхий энэ өвстаны хаясан цааснаас болоод амьсгалж чадахгүй зовж байгаа. Тиймээс хогоо хамаагүй хаяж болохгүй. Байгальдэлхийн бүхий л юмс амьтай. Бид хайрлах ёстой” хэмээн сануулсан нь томчуудыг ч бодолд автахад хүргэсэнбайдаг.

 

БОЛНО ДОО, БОЛНО

“Могжоохон даагатай, Жогжоохон хүү” гэж хүүхдийн дуу бий. Тэр дуунд гардаг хүүгийн имиж Б.Бат-Энэрэлтэй ягадилхан. Түүний энэ имижийг “Кэндо”-гийн багш нь тодорхойлсон байна. Нийтлэлийн баатартайгаа ярих үед “Мэдэж байгаа. Болно доо, болно” гэж олонтаа хэлэх юм билээ. Энэ үг нь бас хүнийг тэрхэн үедээ тайвшруулмаарсанагдах. Энэ нь ээжийнх нь нөлөө гэдгийг “эмээ” нь хэлэв. Ямар ч үед “Санаа зоволтгүй ээ, болно доо, болно” гээдцагаахан инээмсэглэх эмэгтэй энэ амьдралдаа үр хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн зүтгэж буй аж.

Хайр татам хөөрхөн хүүтэй уулзаад гарахдаа түүний эрүүл мэндэд, ирээдүйн амьдралд нь, уран бүтээлд нь элэг нэгтэй монголчууд бид сайн сайхныг хүсэн ерөөж чадлаараа тусалж дэмжих ёстой мэт санагдаж байлаа. Дууны сайхан эгшгээрээ ард түмнээ баярлуулж, өнө удаан аз жаргалаар бялхаж байгаарай Б.Бат-Энэрэлээ...