“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2014” Монголын загварын хамгийн том наадам билээ. Тэгвэл 2013 оны отгон топ О.Пүрэвдулам энэ жилийн "Гоёл" наадамд оролцоогүй юм.

"Отгон" топ ирээгүй нь олны дургүйцлийг хүргээд авсан. "Анхны топ нь ирээд болоод байхад отгон топ нь арай ч  дээ. Эрт биеэ тоожээ" гэх яриа олны дунд нисч явлаа.

Тэрбээр "Шилмэл загвар" агентлагийн загвар өмсөгч "Гоёл" наадмын "Шилдэг фото модель", "Өсөх ирээдүйтэй модель" шагналуудын эзэн тэрбээр "Дурлалын ангууч" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн уран бүтээлч, мөн электро транс, поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Catwalk" охидын хамтлагийн ахлагч гэгддэг.

Өнгөрсөн жил тэрбээр “Алтны магнат” Ц.Мянганбаяртай дэр нэгтгэн анхны охиноо өлгийдөн авсан. Түүнийг Мянганбаярын ивээлээр "топ"-ыг авсан гэх хардалт өнөөг хүртэл намжаагүй.

Д.Ана