С.Зоригийг хөнөөсөн алуурчдын гэм бурууг өнөөдөр УДШ хянан хэлэлцэнэ
2017/06/28
Төр нийгмйин нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар анхан болон давж заалдах шатны шүүхээс ял аваад байгаа. Ц.Амгаланбаатарт анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх шийдвэр анхан болон болон давж заалдах шатны шүүхээс гарсан.
Үүнийг ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд өнөөдөр тэдний гомдлыг хянан хэлэлцэх аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2017/06/29
Булган бол жэхэн алуурчин нарын хамсаатан Булган бүхнийг мэднэ Элбэгдорож энэ хэгийн жэхэн эзэн болуу даа
Зочин · 2017/06/29
Ямар ч тэнэг хүн мөн хуулийн мэдлэггүй хүн ч энэ хүмүүсийг ийм том аллага хийгээгүй гэдгийг мэдэж байгаа Булганы нууц амраг бн Бат Үүлээс асуу өөрт нь хэрэг холуур өнгөрөхөд ямар их баярлаж бгааг харсан биздээ
Зочин · 2017/06/28
Алуурчин энэ хүмүүс биш энэ хэргийг зориуд би болгосон хүмүүс энэ хэргийн ард байна
ЗОЧИН · 2017/06/28
хөөрхийс хэлмэгдэгсэд гэж бодож байна
Ганбат · 2017/06/28
Монголын шүүх шударга үнэнийг гаргах байх.... хэлмэгдэлт явагдахгүй байх болтугай.
элбэгдорж батүүл хоёр алсан шд · 2017/06/28
алуурчидан тодорхой шд элбэгдорж үүлбаатар хоероос гарцаагүй ард түмэнч хэлдэг шд наад хүмүүс чин хэлмэгдсэн хүмүүс жинхэн алуурчид биш түмэн гэрчилэн өөр юм байхгүй шударга төр биш луйварийн төр лаларууд
Zochin · 2017/06/28
Ene medeeg bichsen hun edgeer humuusiig aluurchin gedgiig medej bgaa yum u