Төрийн гурван өндөрлөг 11:00-12:00 цагт саналаа өгнө
2017/07/07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр эхэллээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:40 цагт Орос Гурав дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороонд саналаа өгнө.
УИХ-ын дарга, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 12:00 цагт 23-р сургууль дээр саналаа өгнө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12:00 цагт "Шинэ Монгол" дунд сургуулиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731-р хэсэг, БЗД 25-р хороонд саналаа өгнө.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга хэдэн цагт санал өгөх нь одоогоор тодорхойгүй байна.