Бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, тулгамдсан зарим асуудлаар хамтран ажиллаж төрийн бодлого, шийдвэрт тусгуулах зорилго бүхий УИХ дахь МАН-ын бүлгийн энэ удаагийн нээлттэй хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрсөн билээ. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт жижиг, дунд бизнес эрхлэгчид болон үндэсний томоохон аж ахуйн нэгжийн 800 орчим төлөөлөл оролцож, “Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хамтран шийдвэрлэх арга зам” сэдвээр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд илтгэл тавьсан.. Мөн эдийн засаг, бизнесийн тулгамдсан зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж, баялаг бүтээгчдийнхээ үгийг сонссон юм.

Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс саяхан хийсэн судалгаагаар  судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь буюу 24,2 хувь нь одоогийн эрхэлж буй бизнесээ зогсоох, орхих эсвэл өөр чиглэлийн бизнес рүү орно гэжээ. Энэ нь олон компани, аж ахуйн нэгж үүд хаалгаа барих, улмаар ажилгүйдэл, ядуурал өсөх нөхцөл байдал үүсч болохыг харуулсан дохио аж.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, олон тооны тусгай зөвшөөрөл, лицензийг цөөлж, давхардсан хяналт шалгалтыг цэгцлэхийг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид хүсчээ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл саадын хамгийн эхэнд валютын ханшийн өсөлт орсон байна. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүү өндөр, түрээсийн дарамт их, элдэв тусгай зөвшөөрөл, Засгийн газрын бизнесийг дэмжсэн бодлого сул, татварын буруу тогтолцоо, авлига, хувь тооцдог буруу жишиг зэрэг нь бизнест дарамт болсоор байна. Бизнес эрхлэгчид нэн тэргүүнд  төрийн дарамт, шахалтаас ангид байхыг хүсч байгааг судалгаа харуулжээ. Түүнчлэн гадаад валютын ханшийг тогтворжуулах нь бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ ядуурал, ажилгүйдлийн хэмжээг бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нэг хүчин зүйл болно гэж үзжээ.

Та бүхэндээ иргэдийн яриаг хүргэж байна.

Иргэн н. Амгалан “Мөнгөний бодлогоо өөрчлөөч ээ гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний шинэчлэлт яаралтай хийх хэрэгтэй байна. Жишээлбэл,  Махны үнэ гэхэд  1990 онд 7 төгрөг 50 мөнгө байсан. Харин 20 жилийн дараа 3700 төгрөг болсон. Дараа нь 2 жилийн дараа 7500 болсон. Энэ оны эхээр 11600 боллоо. Үүнээс харахад мөнгөний үнэлгээ 2011 онд 2 дахин унасан. 2013 онд 3,2 дахин уналлаа. Энэ оны нэгдүгээр сараас зургаан сарыг хүртэл 1,5 дахин унасан байгаа. Иймээс мөнгөний худалдан авах чадварыг дээшлүүлж,  реформ хийгээч ээ. Үнэ тогтворжуулалт хийж байхын оронд мөнгөний реформ нь хийх шаардлагатай.  Энэ асуудал Орост 1900-ээд оны үед болсон. Тэгээд 1995, 1996 хоёр жилийн дотор 3-н удаа реформ хийсэн. Тэгээд өнөөдрийн рублийн хэмжээнд хүрсэн байгаа. Ийм болохоор бидэнд тэтгэвэр, цалин нэмээд хэрэггүй. Үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүнийы үнэ нэмэгддэг гэдгийг ойлгооч ээ”

“Ган хийц” компанийн ерөнхий захирал  н.Даваацэрэн: “Бизнес эрхлэгч бидэнд хүндрэл учирдаг байсан. 1996-2000 он гэхэд монголын төр ямар их зовлон авч ирж өгөөд бид нар үүнийг нь төлөөд  дараа нь татварын хэмжээг төр барьж эхлэснээс илүү зовлон авч ирж өгсөн. Гэтэл өнгөрсөн зүйл дахин давтагдаж байна. Лхагважав татварын өөрчлөлт хийе, шинэчлэлтийг хийе, өршөөлийн хуулийн гаргая гэж их ярьдаг байсан. Дорнод аймгийн засаг даргын тамгын газрыг барих гээд тендэрт ялаад ажлын эхлүүлэх гэсэн чинь улсын төсвөөс 2012 оны Ган хийц компанийн төсвийг манайхан өөрсдөө авсан байдаг. Өнөөдөр ч гэсэн би төсөвгүй ажил хийсэн хүмүүс сууж л байна. Одоо АН танай компани болоогүй “Ган хийц” хүлээж бай гээд байна.

Бизнес эрхлэгч Мөнхбат: “Төрийн буруутай шийдвэрийн талаар ярих гэсэн юм. Нийслэлийн  засаг даргын захирамж байна. Энэ нь манай үйл ажиллагааг шууд хаасан захирамж. Би зүгээр л жижигхэн зүйл хийх гэж байсан. Юу гэвэл ТҮЦ-ний шинэчлэл юм. Үүнээс болж  хүмүүст би луйварчингаараа цоллуулаад авлаа. Надад одоо зээл олгох гэж банк олдохоо байлаа. Яасан гэсан чинь энэ ТҮЦ-ээ ажиллуулаа гэсэн. Харин энэ нь яваад байсан чинь газрын наймаа байж.  Алга дарам газрыг төрийн захирамжаар аваад бусдад өгдөг болсон байна. Энэ газрын хуулийг өөрчилмөөр санагдсан. Хэдхэн ТҮЦ шинэчлэхийн тулд төсөл гаргаад ирэхэд заавал тендэр зарлах шаардлагатай юу? Би өнөөдөр шударга бизнес эрхэлье гээд явж байхад яагаад ингэж байгаа юм.  Би хийх эрхтэй заавал тендэр зарлах шаардлагагүй гэж би бодож байгаа. Тэгэхээр би энэ эрхээ боолгуулчихсан захиарамж гаргаад  нөгөө тавьсан ТҮЦ-үүдийг хүчээр нурайгаад аваад явсан. Байгууллагын стандарт гэж байгаа. Харин энэ стандартыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй юм бол яах гэж хууль гаргасан юм. Ямар ч хяналт алга.

Ананд компанийн захирал н.Ганпүрэв “Манай компани гэр бүлийнхээ хүрээнд оёдлын жижиг үйлдвэр нээж ажиллуулаад явж байгаа. 20 жилийн хугацаанд үзээгүй зүйлээ үзлээ маш их хачин юм болдог юм байна. Өөрийнхөө хэмжээнд энэ бизнесээ аль хүртэл явуулах нуу гэдгээ үзэх гэж ажилласан. Жижиг дунд үйлдвэр рүү төр оролцонгуут бид нарын бизнес бол зогссон. Гэтэл өнгөрсөн оноос эхлээд  бидний нарын бизнес зогссон яагаад гэвэл биенэст төрийн оролцоо маш их орж эхэллээ. Үүнээс болоод манайх үйлдвэрлэлээ зогсоож, үйл ажиллагаагаа хумиж , хүмүүсээ тарааж байна. 2011 онд сая шахуу зээл аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд бүх зүйлээ ажлын төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байсан. Манайх арван жилийн сургуулийн дүрэмт хувцас оёдог. Гэтэл энэ жилээс орон даяар ижилсэн гэснээс болоод  Н.Алтанхуяг баахан шоудлаа. Манайд бизнесийн боломж орчин байгаа. Бидний хийдэг дүрэмт хувцсыг үнэтэй хэлж байх жишээтэй. Яаж ингэж ерөнхий сайд ярьж чадаж байна аа. Эдийн засаг бол улс төрчиж болдоггүй асуудал. МАН-ын эдийн засаг, АН-ын эдийн засаг гэж ярьж болохгүй.

“Грийн вокс” Уул уурхайн компанийн захирал н.Сарангуа “Өнөөдөр уул уурхайн хайгуулийн үйл ажиллагаа явуулдаг 25 компанийг төлөөлж ирлээ. Бид нар бол намжирхдаггүй. Аль ч намын гишүүн биш иргэд. Сүүлийн жилүүдэд төрийн оролцоо хувийн хэвшилд их болсон. Манай компани бол ардаа байгаа хэдэн ажилчдадаа аваад явдаг. Урдаа байгаа  төлөх татваруудаа төлөөд хуулийн дагуу явдаг баялаг бүтээгчдийн нэгээхэн хэсэг. Сүүлийн 1 жил яагаад ч ажил урагшаа явахаа больсон".

Хувийн хэвшлийн дэмжигч үндэсний зөвлөл монголын гүйцэтгэх захиралуудын клубаас  төлөөлөгч: "Монгол улсын бүх бизнесийн холбоотын хамтын ажиллагаа бол бэхжсэн. Цаашдаа бүх холбоот хамтраад үндэсний хөгжлийн хүрээлэн гэдгийг байгуулж Монгол улсын 20 жилийн төлөвлөгөө буй 2035 он хүртэлх Монгол улс дэлхийн нийтэд ямар дүр зургаар харагдах ёстой вэ гэдэг дээр ажиллагаагаа эхлүүлээд явж байгаа. Ерөнхийлөгч "Ухаалаг төр лүү" гэсэн томоохон уриалга бүхий филсофилог үйл ажиллагаа эхлэсэн. Гэвч энэ бүхний хамгийн гол эхлэл нь "Ухаалаг хүн". Бид өнөөдөр ухаалаг засаг, ухаалаг төрийн талаар ярьж болно. Харин үүний үндэс нь Ухаалаг хүн гэдгийг харах ёстой. Ухаалаг төр бол ухаалаг загварчлал, бүтцэсээс эхлэнэ. Ухаалаг хүн нь байж бүтцийг бий болгодог. Өнөөдөр бидэнд бүтэц байна уу байна. УИХ, Засгийн газар, сөрөг хүчин нь бүгд байна. Ганц л зүйл дутаж буй сэтгэл, гүйцэтгэл  дутаж байгаа юм. Бизнес хийж байгаа бид нар гүйцэтгэл байдаг. Харин төрд гүйцэтгэл байдаггүй. Хүнийг бизнес хөгжүүлдэг. Монгол хүнийг хувийн хэвшилд ажилласан ажилтан болгон маш их хөгжсөн байдаг. Гэвч улсад ажиллаж байгаа хүмүүс яаж хөгждөг вэ. Төр өөрөө хүнийг хөгжүүлэх механизм болоогүй байна гэж үздэг. Төр засаг түүхээр бахархаад байдаг.

 

Монгол дээд сургуулийн захирал Дашзэвэг: "Энэ онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиар өсөх юм шиг байна. Энэ өсөлтийн цөмийг барилга хөдөө аж ахуйн салбар гаргасан. Барилгын өсөлт бол үндсэндээ үнийн өсөлт хөөсрөлттэй гарч ирж байна. Юанийн үнэ өсөөд орон сууцны үнэ 50-аас доошгүй хувиараа өсчихлээ. Үнэ өсөлт нь үнэндээ бол ард түмнээ дээрэмдсэн хэрэглээг нэмсэн агуулгатай боллоо. Эдийн засаг өсч байгаа биш харин ч ард түмнээ ядууруулсан хамаг орлогын орон сууцны руу оруулсан үзүүлэлттэй. Хувцас бүс бараа 17.5 хувь, тээвэр 15 хувь, Махны үнэ 15.8 хувь Гурилын 10 хувь Валютын ханш  25 хувь,  Юань 30 хувь өслөө. Үүгээрээ монголын ард түмний амьдрал бол эрс унасан. Тэгэхээр нийгэм эдийн засгийн бодлого маш муу байгаа нь харагдаж байна. Ухаалаг төр гэж ярихгүй жижиг, том төр гэж ярина. Эсвэл хүчтэй, хүчгүй төр л гэнэ. Бизнесийн салбарт алсын хараа, бүсчилсэн хөгжлийн бодлого байдаггүй. Энэ нь бизнест маш их саад болж байна".

Жижиг дунд бизнес эрхэлдэг иргэн Пүрэвсүрэн: "Би бизнесээ эхлүүлээд нэг жил болж байна. Би бодитой 2 бэрхшээлийг энд дурдья. Жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүсийн санхүүгийн үйл ажиллагаа тогтворжуулах нэг арга нь сонгон шалгаруулалтын арга юм. Өнгөрсөн зуны туршид 9 сонгон шалгаруулалт оролцоод бүгдэд нь ялагдсан гэсэн хариулт авсан. Энэ хариу нь журмынхаа дагуу бол шударга хариулт байгаа. Учир нь 20 сая төгрөгийн үнийг санал авахын төлөө надаас 3 жилийн санхүүгийн тайлан 3 жилийн аудитын дүгнэлт, татварт өргүй байх, нийгмийн даатгалаа төлдөг, шүүх дээр маргаангүй, банк нь дээр өргүй байх гэсэн шаардлага тавьдаг. Харин ийм их шалгуурыг хангасан компани 20 саяын газар шорооны ажилд оролцох уу үгүй юу. Жижиг тендэрт нь жижиг компани багахан шалгуураар оруулж болдоггүй юм уу. Сонгон шалгаруулалтынхаа журамд өөрчлөлт оруулж уян хатан байдлыг хангаж болохгүй юу. 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэдгээрээ хасагддаг. Бид өсөн дэвжих боломж бага болж байна. Мөн гаалийн дарамт бий. Жишиг үнээ шинэчлэх шаардлагатай. Төр мөнгөгүй болж байгаа гээд нэмэхээс өөр замгүй болдог байх. Ингэхээр чинь бид нуухаас өөр аргагүй байдалд орж байна.

Төр хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн асуудалд хэт оролцоод үйл ажиллагааг нь хүндрүүлж бүүр цаашлаад зогсонги байдалд оруулж буй бодит жишээ бол энэ. Ямартай ч тэдний бизнест гар дүрэхгүй байвал үйл ажиллагаа ньч чөлөөтэй явагдаж татвараа төлөөд явах бүрэн бололцоотой. Харин бизнес эрхлэгчид улстөрчдөд нэг л үгийг дуу нэгтэй хэлж байгаа юм. Энэ нь Монголын эдийн засгаар улс төрчид болохгүй гэдгийг тэд хатуу хэллээ.

Х.Даваа