Эрээний консул БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдав
2017/08/01
Тухайн улсаас ДТГ-т олгож эзэмшүүлж байгаа тодорхой хэмжээтэй газрын заагийг " УЛСЫН ХИЛ"-тэй дүйцэхээр томьёолдог. Давж ашиглавал хил зөрчсөн болдог нь дэлхийд мөрддөг жишиг. Гэтэл Эрээний консул энэ хил заагийн гадна орох гарах хаалт, тоглоомын талбай, гараж саравч барьчихаад байгаа. МУ-ын ЗГ-ын хэмнэлтийн горим яачихав аа. БНХАУ-ын тал энэ босгосон юмаа үтэр түргэн буулгаж ав! гэсэн шийдвэр өгч, хямралтай байгаа улсад маань 30 000 000 төгрөгийн хохирол давхар учирсан гэнэм.
МУ-н Дипломат албаны тухай хууль, Дагаж мөрдөх журам, БНХАУ- ын нутаг дэвсгэрт суугаа ДТГ- ын газар өмчлөх, эзэмших, ашиглах хууль журам, Венийн конвенцийг маш ноцтой зөрчсөн консулынхаа өмнөөс МУ-ын ГХ-ны сайд Ц.МөнхОргил 1 жилийн дотор 2 дахь удаагаа БНХАУ-ын төр, засгийн газраас УУЧЛАЛТ ГУЙЖ БӨХИЙХ болох нь ээ( урьд нь Далай ламын айлчлалын дараа).
Хүн янз бүр байж болно. Гэхдээ улсаа төлөөлөн суугаа ДИПЛОМАТЧ зэрэг дэвтэй албан тушаалтан ийм байна гэдэгт итгэхийн аргагүй.
Монгол төрийг гадаад улсад төлөөлж суух энэ хүн тухайн орныхоо хууль журам, эрх зүйг хүндэтгэлгүй, тэдний нутаг дэвсгэрийг хааж хашиж, өөрийгөө хамгаалуулах вакуум орчин бий болгож, ард иргэдээсээ айж ичиж, зугтааж, 4-5 давхар хамгаалалтын цаана бэмбэгнэж суух нь ДИПЛОМАТ эрх ямба юм бол уу?
“Визний наймааг консул, дэд консулууд 3 айлаараа хийдэг болсон, визний ажилтнаар ажлыг нь хийлгүүлэхгүйгээр өөрсдөө наймаагаа хийх болоод удаж байна, энэ гурван айлын хувийн ХХК боллоо” гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.
“Ажил үүргийн хуваарь” гэж, үүдэндээ үзүүлж харуулах гэж л дүр эсгэсэн бичиг наасан байдаг. Гэвч энэ бичиг худлаа болох нь, 1 минутын дотор явуулын надад газар дээрээ батлагдав.
“Өдөрт нь визийг гаргавал нэмж 150 юань, маргааш нь бол 130 юань, квитанцгүй” гэж цонхны цаанаас нэг хүүхэн хашгирна. “Ном ёсоор нь илүү мөнгө төлөлгүй визээ авъя!” гэвэл ажлын 5 хоногийн дараа авах (гаргах) болчихдог гаж систем үйлчилж, залхааж, шахаанд оруулдаг байна. Ийм гаж үйлчилгээг анх удаа үздэг юм байна. Үүдэнд хүмүүстэй ярилцаж зогсоход: “Консул нь Хөх хотын консул болох гээд МӨНГӨ хийж байгаа” гэх жиг жуг яриа дуулдав. Нөгөө алдарт 60 тэрбумын үргэлжлэл үү? гэж шууд бодогдов. Бас өөр улсын газарыг ингээд хаагаад хашчихсан...гэхэд би ихэд гайхав.
Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр будлиан гарсан тухай дуулдлаа. Эрээнд 1000 гаруй Монгол иргэд оршин суудаг. Зориудаар бүртгэл хийгээгүй, намын харьяаллаар ялгаварласан л гэнэ. Ер нь сонгуулийн луйвар хилийн чанадад, Элчин, Консулын газруудад айхтар будлиантай хийгддэг байна шүү. Томилж явуулсан намдаа үйлчилдэг гэсэн яриа өрнөхөд нь ямар бузар булай үүрлээ вэ гээд чихээ даран зугтав би.
Дэд консулууд гэгдэх иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажиллах чиг үүрэгтэй дипломат ажилтнуудаа ТУШААЛ БУУРУУЛАН, үйлчилгээний ажилтан болгож, үйл тамыг нь эдлүүлэн томилгоот ажилтны ажлыг булаав гэнэ.
Эсвэл дэдүүд мөнгө санхүүтэй холбоотой ажилд хуйвалдан шунаж гар, амаа бузартуулав уу? Гаднах самбарт байх ажил үүргийн хуваарийг харвал сүрхий өнгөлөн далдлахыг хичээсэн, худлаа албархаж лоозогносон нүд хуурсан журам- хуваарь байна.
Иймд сайд Ц.Мөнх-Оргил та Эрээний консулын газрын эрээн бараан явдлуудын төлөө, АРД ТҮМНЭЭСЭЭ гуйх болж дээ!
Ч.Мөнхбаяр
дон · 2017/08/04
Төрийн ажил иймэрхүү л байгаа юм даа ... ард иргэдээ гэсэн нинжин сэтгэл даанч үнэртдэггүй юм шүү ... өөрийн иргэдээ гадны нутагт яаж таван зоосыг нь хэмнэх вэ , яаж дарамтгүй байлгах вэ гэж бодохгүй л махан толгойтой нүдэнд нь мөнгө харагдсан ийм л улс байдаг юм шүү дээ... Ерөнхийлөгч Баттулга таны хэр шудрага ажиллах нь харуулах хэрэгтэй шүү ....
Цавчиа · 2017/08/02
Яаж 30 сая байдийн. Шээдэг гүүршиг юм хийчихээд. Цавчиа л байна
ЗОЧИН · 2017/08/01
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД НАМЫН ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТОМИЛЖ БАЙМААР ЮМ. ГОЛ НЬ МЭРГЭЖЛИЙН БАЙХ НЭН ШААРДЛАГАТАЙ
Зочин · 2017/08/01
Яаралтай эргэн татаж төлбөрийг нь төлүүл. Олон улсын хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэ даварцан гар вээ
зочин · 2017/08/01
энэ улс төрчдөө та нар мөнгө олж болно монгол орно эх нутгаа битгий мартаарай
Зочин · 2017/08/01
30 саяын өрөнд орчихоод байхад юу яриад байгаа юм бэ. Манайхан шиг хамаа замбараагүй байдаггүй л байхгүй юу.
Буруу Цолмон · 2017/08/01
Хэтэрлээ хулгайч нар хэт даварч байна Монглд төр ийм хулгайч нарын төр болсон шүү дээ ард түмэн минь ухаар ухаар ухаар Хулгайч нар одоо Үндсэн хуулиар өөрийгөө хамгаалгаар санархаж байна
Зочин · 2017/08/01
Иймхэн юм мэддэгүй гар ЕК хийх гэж. Монголдоо байгаа юм шиг санаж. малаас дор амьтан.
ЗОЧИН · 2017/08/01
КОНСУЛ НЭРТЭЙ ТЭР ЛУЙВАРЧИД АВИЛГАЧДЫГ ЭРЭЭНЭЭС ҮТЭР ТҮРГЭН ХӨӨЖ ЯВУУЛААЧ,МӨНХОРГИЛОО,ВИЗ ӨДӨРТ НЬ ГАРГАВАЛ 150 ЮУАНЬ,МАРГААШ НЬ БОЛ 130,КВИТАНЦГҮЙ,ЕРДИЙН ЖУРМААР БОЛ 5 ХОНОГТ ГЭНЭ ҮҮ,ХУЦДАГ НОХОЙН БААСНУУД ВЭ,ПАСПОРТОНД ТАМГА ДАРААД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХАД ИНГЭЖ ХАХУУЛЬ АВНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ,ӨДӨРТ НЬ ЯМАРЧ НЭМЭГДЭЛГҮЙ ВИЗ ГАРГАХ БОЛОМЖТОЙ,КОНСУЛ НЭРТЭЙ ТЭР АВИЛГАЧ ЛУЙВАРЧДЫГ ТЭНДЭЭС ҮТЭР ТҮРГЭН ХӨӨЖ ГАРГА.
Сурэнхуу · 2017/08/01
АХ дуу ТАНИЛ тал харж хийсэн тоьилогдсон хумуус биш юм бол тэднийг эргуулэн татах байлгуй Энхсайхан Баяр нарыг татахаас урьдчилж Эрээний ноцтой хууль зерчсен дип. ажилтануудаа буцаах байлгуй Еренхийлегчийн хэр зэрэг шудраг байхыг эндээс харах л улдэж дээ...
bolnoo · 2017/08/01
hyataduud manaid yaj davardag bil;ee chi muu setguulch hyatadiin tuluu yund sanaa zovood bainaa.heg mogol ch gesen grajtai baig.
ZOCHIN · 2017/08/01
MONHORGIL N ENENEESEE NAMDAA OGOH HANDIV NEREER AVILGAL AA NEHEED AMRAAHGUI BOLOOD L INGEJ MONGO BOSGODOG BIZDEE.
Зочин · 2017/08/01
Ерөнхийлөгч наад хулгайч нараа иргүүлэн тат
Зочин · 2017/08/01
дипломат нэртэй хоосон толгойтой сданууд наад захын хууль ёс журмыг ч мэдэхгүй ш дээээ