Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарим томилгоог хийсэн байна.

 

Тухайлбал, Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томилжээ.

 

Ж.Цэсэнгийн товч намтраас:

Боловсрол: 

  • УБИС Сэтгүүлч, орчуулагч /бакалавр/
  • МУБИС Уран зохиолын магистр
  • Төрийн удирдлагын магистр 2003 онд Улс төрийн PR аар хамгаалсан. 
  • 2013-2014 онд АНУ-д International Language instituteд суралцсан.
  • Сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. Уран зохиол, Төрийн удирдлагын магистр, англи хэлтэй. 

Ажлын туршлага: 

  • “Мянганы зууч” сонин сэтгүүлч, редактор, орлогч эрхлэгч
  • Өдөр тутмын “Ардчилал сонин”,  Эрэн сурвалжлах албаны дарга, тоймч
  • ЗТБХБЯ-д Сайдын  Хэвлэлийн төлөөлөгч
  • Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.