Сүүлийн өдрүүдэд Монголчуудын маань ёстой л нэг магнай тэнийж байгаа гэхэд болно. Учир нь чөлөөт бөхийн төрлөөр удаа дараа дэлхийн аваргатай болоод байгаа юм.

Тэгвэл Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхонд  түүнд "Ланд-200" маркийн авто машин бэлэглэх ёслол маргааш болох юм. Мөн түүний багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардуулах үйл ажиллагаа Спортын төв ордонд болох юм байна.