Зөвшөөрөлгүй маяк ба утгагүй улс төржилт
2017/10/03
Нэг нөхөр зөвшөөрөлгүйгээр маяк хангинуулж, урсгал зөрж аархаж яваад цагдаад баригдав. Улмаар бандсандаа гэгчээр баахан агсарч байгаад сүүлдээ шалдаа бууж, замын цагдаагийн бололтой нэгэн эрхэм рүү нэлээд дотночлон "ах аа дүү нь” хэмээн ярьж, амьтны элэг доог болоод байна.
Үүний дараа түүнийг төрийн албан хаагч, аль нэг яам, агентлагийн хурган дарга мэтээр тайлбарласан постууд цахим хуудсанд идэвхтэй цацагдаж байсан юм. Одоо ч зарим нь хандалт ихтэй байна.
Тэгвэл Ц.Баярцог нэртэй төрийн албан хаагч, хэлтэс, албаны дарга байхгүй гэдэг тайлбарыг зарим байгууллагууд өгч эхэллээ. Бид төрийн байгууллага, цаашлаад төрийн өндөр дээд албан тушаалтан л маяк буюу дуут дохио ашигласан автомашин хөлөглөдөг гэсэн ойлголттой байдаг. Тиймээс Ц.Баярцог гэх залууг төрийн аль нэг байгууллагад тодорхой албан тушаал эрхэлдэг гэж ойлгож байлаа. Гэтэл мань хүн банк бус санхүүгийн байгууллагын эзэн болж таарав. Мөн маяктай автомашин нь түүний компанийн мэдлийн буюу төрд ямар ч хамааралгүй машин байх аж.
Тэгэхээр төрийн хамгаалалтын бус хувийн компанийн автомашинд тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөл олгосон тэр албан тушаалтан энэ хэрэгт татагдаж магадгүй болчихоод байна. Үнэндээ зөвшөөрөл олгоогүй, хэн ч бааварлахгүй л байсан болов уу. Харин хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж учир утгагүй улс төржилт явагдаж, дүрэм зөрчсөн Ц.Баярцог олон улс төрчийн хамаатан, хүргэн, хүү, дүү, үеэл, үндсэн, гарал угсаа нэгтэн болов.
Шаардлага тавьсан цагдаад салаавч үзүүлсэн нь түүний буруу. Түүнээсээ болоод л олны танил болчихлоо. Гэхдээ Ц.Баярцогийг буруутгаж, "толгойг нь хага цохь” гэж бичиж болмооргүй санагдах юм. Дээрэнгүй, жудаггүй эр хүн байсан. Гэвч эр нэг алдаж, эргэн нэг нурдаг гэдэг дээ. Түүнд алдаагаа засч, гэмээ ухаарах боломж олгоод үзвэл яасан юм бэ. Од болсон шигээ олон нийтэд хандаад уучлалт гуйчих ухамсар залуу хүн бий байлгүй дээ. Цөөхөн Монголчууд бид нэгнээ бүдэрч унах бүрт нь шоолж инээхийн оронд алдаагаа засах боломжийг олгож, хамтдаа хөгжмөөр санагдах юм.
Шархүү
undesten.mn
Зочин · 2017/10/04
anhnaasaa tegeh hereggui bhgui yu deeregui haritsaatai hun zohih shiidgelee amsdag
Зочин · 2017/10/04
ҮАЛ САГСУУ ЗАЛУУ БАЙНА ХАНДЫГ НЬ ХАГА ДАР
t1 zamin bugluus tsagdaa · 2017/10/04
tsagdaa iim yumnudasa yum dolooj chadhgv gulugnuud gulug tsaraildgi gohishd chadagv blhoro hijelde hahahaha
ЗОЧИН · 2017/10/03
наад Баагий чинь Цагдаатай ингэж харьцаж байгаа юм чинь жирийн иргэдийн толгойг шууд Хага цохих Дурак юм байна л даа, Хандын нь Хага дарах хэрэгтэй,
bi · 2017/10/03
Энэ бол бялдуучлал шууд байгаа юм биш үү. Нэг удаа биш дандаа ингэж явдаг байж таараа. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэдэг шиг сагсуурсан хүнд хариуцлага сайн тооцож бусад аархуу этгээдүүдэд сануулга болгох хэрэгтэй биш үү.
bi · 2017/10/03
Энэ бол бялдуучлал шууд байгаа юм биш үү. Нэг удаа биш дандаа ингэж явдаг байж таараа. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэдэг шиг сагсуурсан хүнд хариуцлага сайн тооцож бусад аархуу этгээдүүдэд сануулга болгох хэрэгтэй биш үү.
Зочин · 2017/10/03
ШАРХҮҮ ХЭДЭН ЮМ АВЧИХСАН Ю БЭ
Зочин · 2017/10/03
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
зочин · 2017/10/03
хуцдаг халтар вэ. Арай чи өөрөө биш биз
шаабар · 2017/10/03
Бялдуучилсан л нийтлэл байна. Бодвол асуудлыг арай зөөлрүүлээд өгөөч гэж хэн нэгэн гуйсан бололтой юм. Ёс суртахуунгүй тэр залуу хүссэн ч эс хүссэн ч уучлал гуйх л ёстой биз дээ. Тэгээд хүлээх хариуцлагаа үүрэх л хэрэгтэй.