Беларусийн нийслэл Минск хотноо энэ сарын 19-22-ны хооронд бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм. Тэгвэл уг тэмцээнд Монголын бүстэй барилдааны холбооны тамирчид амжилттай оролцож байна.

Тодруулбал, “Женко” клубийн тамирчин ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал +100 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртжээ.

Тэрбээр энэ онд оролцсон ихэнх тэмцээнээсээ медаль авсан юм. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Казаньд болсон дэлхийн оюутны Универсиад их наадмаас алт, хүрэл медаль хүртэж анхны хос медальтан болсон бол энэ удаа дэлхийн аварга цолыг нэмлээ.

Х.Даваа