"Эрос" дуучин Т.Ариунаагийн хувийн амьдралд томоохон асуудал үүсээд байгаа. Хайртай хань нь өргөст торны цаана байгаа энэ хугацаанд шөнө бүр уйлж хонож буйгаа дуучин маань ярьж байсан. "Ноёд" группын захирал Буяндоржтой учирч, дуулиантайхан нэг гэрт орж, өдийг хүртэл тэд сайхан амьдарсан. Буяндоржийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд Алдар хэмээх нэг хүүтэй. Тэгвэл саяхан Алдар хүү, Ариунаа ээжтэйгээ муудалцсан бололтой. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ирээдүйд хэзээ ч хүүхэддээ хойд эх гэж юу байдгийг харуулахгүй ээ. Энэ бүгд надаар дуусаасай” гэж бичжээ. Айл гэрт маргах маргалдах зүйл байлгүй л яахав. Гэхдээ хувийн асуудлаа олон түмэнд дэлгэж байхыг бодоход тэд ширүүхэн маргалджээ гэсэн мэдээллийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгэн сайтад нийтлэгдсэн юм.

Энэхүү мэдээллийн талаар Б.Алдараас тодруулга авснаа "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Дуучин МУГЖ Т.Ариунаагийн том хүү Б.Алдар: "Шал худлаа мэдээлэл гарсан байна. Яагаад ингэж хүний улыг шагайж, мууг хайж явдаг юм. Би дандаа муулуулж байна. Би зөндөө хэлдэг шүү дээ. Бүх л уран цэцэн үгийг хэлж явлаа. Төрсөн эхээс минь илүүчгүй хайрлаж яваа энэ хүнийг насан туршдаа хайрлана аа" гэж хариуллаа.

Д.Ана