Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд давжээ
2018/02/06
“Эрдэнэт” үйлдвэр шинэ оны эхний сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэв. Нэгдүгээр сард үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд 100 хувиас давж биеллээ. Тухайлбал, уулын цул 127 мянган мЗ, хөрс хуулалт 3086 м3, хүдэр олборлолт 276 тонн, хүдэр өгөлт 313 мянган тонн, өрөмдлөгийн хэмжээ 6500 уртааш метр, ачаа эргэлт 292 мянган тонн/ км -ээр давж биелсэн байна. Баяжуулах үйлдвэр хоёр сая 881 мянган тонн хүдэр боловсруулсан нь 103 хувийн биелэлттэй байна. Хүдэр дэх зэсийн агуулга 0,480, молибден 0,014 хувьтай, зэсийн металл авалт 88,8 молибден 51,3 хувьтай биелэв. Баяжмал гаргалтын хувьд зэсээр 837 тонноор илүү, молибден гаргалт төлөвлөгөөнөөс зургаан тонноор дутаж биелсэн байна. Энэ нь хүдрийн молибденийн агуулга буурсантай холбоотой аж. Харин үндсэн бүтээгдэхүүний зэсийн металл авалтыг давуулан биелүүлсэн амжилттай ажиллажээ.