74 настай гэлэнмааг хүчирхийлсэн этгээдүүд баригджээ

Энэтхэгийн Баруун Бенгал мужид олныг цочирдуулсан хэрэг гарсан. Есүс, Мариагийн католик сургууль руу 7-8 бүлэг этгээд  унтаж байсан 70 настай католик шашны гэлэнмаагийн өрөөнд орж хүчирхийлсэн. Мөн түүний өрөөнөөс гар утас, зөөврийн компьютер, камер зэрэг сургуулийн эд зүйлсийг дээрэмдсэн юм. Харин энэтхэгийн цагдаа нар гэмт этгээдүүдийг сургуулийн камерийн тусламжтайгаар барьж чаджээ.  Цагдаа нар хэрэгтнүүдийн зургийг тарааж, 1500 долларын шагнал амлаад байсан. Одоогоор хоёр этгээдийг баривчлаад байгаа бөгөөд үлдсэн дөрвийг нь эрэн сурвалжлах ажил явагдаж байна.

Дэли хотын котолик сүмийн тэргүүн Доминик Эммануэль “Тэр сургуулийг хариуцдаг хөгшин настай эмэгтэй байсан. Тэр бурхан тэнгэрт биеэ даатгаж, бүх насаараа онгон байна гэж амласан байсан” хэмээн телевизэд ярилцлага өгчээ.

Харин Баруун Бенгал мужийн захирагч Мамата Банжере “Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс ичмээр маш муухай хэрэг боллоо” гэжээ.

Энэтхэгт хүчингийн хэргийн гаралт буурахгүй байгаа бөгөөд 40 жилийн өмнөхтэй харьцуулахад 875 дахин өссөн байна. Тодруулбал 1971 онд хүчингийн гэмт хэрэг 2487 гарсан бол 2016 онд 24,206 болж нэмэгджээ. Энэ нь ядуурал, хууль эрх зүйн орчин муу байгаатай холбоотой гэж ажиглагчид үздэг юм байна.