Баабар: Xэрэв Энхбаяр байгаагүй бол
2018/05/24
Нийтлэлч Баабар
Намбарын Энхбаярыг би 1992 онд Соёлын сайд болсноос нь хойш мэдэх юм байна. Түүнийг таньдаг болсны хорин жилийн ой удахгүй болох нь. Улс төрч гэдэг бол нийгмээ дагуулагч. Улстөрч гэдэг бол зорилгоо зөв тодорхойлж эрх мэдэлд хүрч чаддаг, авсан эрх мэдлээ ашиглаж чаддаг хүн. Улстөрч гэдэг бол бузгай сэтгэл зүйч, хамт олныг өөртөө татаж цагийг нь олж нэгтгэж чадагч. Энэ утгаар нь авч үзвэл Чингис хаанаас хойш Энхбаяр шиг хүчирхэг улстөрч манай түүхэнд гарч ирсэн юм болов уу? Гэндэн ерөнхий сайд нэлээд дөхөх боловч тэрээр Энхбаяр шиг боловсрол мэдлэгтэй байж чадаагүй.
Бас нэг Өрнийн сэтгэлгээний монгол хувилбар. Шинэ Монголын шинэ үеийн шилдэг төлөөлөгчдийн нэг. Сонгуульд ялагдаад бараг л тарж бутрах дээрээ тулсан байсан намыг тэр эргүүлж нэгтгэн босгож ирсэн. Өөр хүн бол чадахгүй байсан. Хүчирхэг улстөрч гэхээрээ л найрсаг, жудагтай, цагаан цайлган, үнэнч шудрага, хүний хувьд алт шиг байдаг ёстой ч юм биш. Харин ч эсрэгээр байж байж амжилт гаргадаг. Хүчирхэг улстөрчид зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн жаахан хүний үнэргүй зарчим баримталдаг. Ардчилсан чөлөөт нийгмийн тогтолцоо тэднийг Сталин, Гитлер, Мао болгочихдоггүй учир түүх зөвтгөдөг. Энэ л утгаараа Энхбаяр бол аугаа улстөрч.
Хэрэв Энхбаяр байгаагүй бол өнөө болтол газрын реформ хийгдээгүй л байх байсан. Газрын харилцаа шийдэгдэхгүйгээр Монголын цаашдын хөгжил мухар нүхэнд тулна. Зөвхөн энэ шийдвэр нь л гэхэд түүний нэрийг шинэ Монголын түүхэнд мөнхлөх юм. Хэрэв Энхбаяр байгаагүй бол бид одоо болтол “их өр” хэмээх Оросын өглөг авалгын дарамтанд бид байсаар байх байлаа. 17 тэрбум доллар гэж нэхээд байсан энэ өр хэвээрээ байсан бол Тавантолгой, Оюутолгой, стратегийн орд гэж орилолдоод байгаа болгон маань шууд л өрийн дансанд дугуйлагдах байв. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтаар монгол цэргүүд энхийг сахиулж яваа нь Монгол орны тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн хүчирхэг механизм. Энийг мөн л Энхбаяр хэрэгжүүлж эхэлсэн. Энхбаярыг бүх эрх мэдлийг авчаад олигтой реформ өөрчлөлт хийгээгүй гэж шүүмжлэх нь бий. Эргээд бодож байхад хийсэн нь нэг улстөрчид олдохоор шүү. Энхболд, Энхсайхан шиг эдийн засгийн шинэчлэл хийгээгүй ч улстөрийн зоримог алхам нь түүхэнд үлдэнэ.
зз · 2018/05/26
одоо ийм хэлэлцээ хийх хоншоортой хүн даанч алга даа, улсаа биш өөрийгөө бддог луйварчид л бна, шоучид
Зочин · 2018/05/24
Мань бичээч хаяагаа манахаар шийдэв vv хэсэг хугацааны дараа буруутгаж балбахаар шийдэв vv. Yнэн барьцгvй хаашаа ч холбирч мушгиж мэдэх араатан шvvдээ.
Зочин · 2018/05/24
Мань бичээч хаяагаа манахаар шийдэв vv хэсэг хугацааны дараа буруутгаж балбахаар шийдэв vv. Yнэн барьцгvй хаашаа ч холбирч мушгиж мэдэх араатан шvvдээ.
Зочин · 2018/05/24
enhbayar shiig sain yum hiiwel buruutnaa.......
Зочин · 2018/05/24
odoo baiga ulas torchuud shig oorin karmanaa duurgeed suuj baiwal zow yum bish uu.......
Зочин · 2018/05/24
elbegdorj shiig gadnaas abah 38 terbum doolloroo abahgui geed orsholoo geed oorin karmanda hicheed suuj baigaag yaah be......
Мягмаахай. · 2018/05/24
Баабар хожуухан ч гэсэн ухаарсан нь сайшаалтай.Үнэхээр Н.Энхбаяр шиг ард түмнээ нэгтгэн араасаа дагуулж чадах Монгол Улсаа гэсэн чин сэтгэлтэй танигдсан улс төрч одоохондоо Монголд харагдахгүй байгаа санагддаг.ОХУ-д төлөх 11,2 тэрбум долларын өрийг хэлэлцэж байхад тус улсын Ерөнхий сайд Михайл Касъянов уурлаад авч явсан бичиг баримтуудаа Сү.Батболдын өмнө цочтол нь шидэж байхад хүртэл хэлэлцээг амжилттай дуусгах бололцоо байгааг олж хараад цааш нь амжилттай үргэлжлүүлж хоёрхон хувь буюу 250 сая доллараар хаах тохиролцоонд хүрч чадсан билээ.Энэ бол Н.Энхбаярын Эр зоригтой улс төрийн зүтгэлтэн,зөн совин,авъяас чадвартай дипломатчийн илрэл байж таарна.
mongol · 2018/05/24
Hamelion buu daldgana. Uner avcee camtai camgui boldog yum bolno.
mongol · 2018/05/24
Hamelion buu daldgana. Uner avcee camtai camgui boldog yum bolno.