Хөдөлмөрийн аюулгүй байдлын сүлд дууг мөнхжүүллээ
2018/06/25
Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд олон баярт үйл явдал өрнөж байна. Өнөөдөр тус үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс санаачлан бүтээсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сүлд дууны нээлт Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны үүдэнд боллоо. “Хүндэт гэгээн аялгуу” нэртэй уг дууны шүлгийг Эрдэнэт үйлдвэрийн харьяа Сэлэнгэ амралтын баазын ажилтан, яруу найрагч Н.Батжаргал бичиж, аялгууг нь Уурхайчин соёлын ордны хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов зохион, тус ордны уран бүтээлчид дуулж амилуулжээ.
Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдгийг ажилтан хүн бүр ямагт санаж явах учиртайг уг дуунд өгүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчдын амар тайван байдлыг бэлгэдэж, Хүндэт гэгээн аялгуу дууг хөшөөнд мөнхжүүлэн, Ерөнхий захиргааны байрны урд талбайд байрлуулав.