“Эрдэнэт” үйлдвэр, сэтгүүлчдийн байгууллагатай хамтрав
2018/07/05
Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбарын Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр 10 хүүхдэд ОХУ-д хүүхдийн зусланд аврах эрхийн бичиг гардуулав. Орхон аймгийн арван сэтгүүлчийн хүүхдүүдийг Байгаль далайн эрэгт “Байкальские волны” зусланд амрах зардлыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Монголын зэс” корпораци санхүүжүүлж байгаа юм.