Дэлхийн хамгийн халуухан цаг агаарын хөтлөгч Яанет Гарсиагийн найз залуу компьютер тоглоомноос болж найз охиноо хаяжээ
2018/07/25
Цаг агаарын мэдээний хөтлөгч хэмээн нэрлэгдсэн Яанет Гарсиагийн найз залуу 23 настай Фэйз Кенсор "Call of Duty"-гийн дэлхийн аваргад бүх анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа учир найз охиноосоо салсан гэдгээ мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Учир нь түүний найз охин 26 настай Яанет Гарсиа бол дэлхийн хамгийн халуухан хөтлөгч хэмээн тодорхойлогдсон бүсгүй юм. Түүний фэйсбүүк хуудсыг л гэхэд 2.2 сая хүн дагадаг ажээ.
Яанет Гарсиагийн найз залуу Фэйз Кенсор нь мэргэжлийн компьютер тоглоомчин бөгөөд "Call of Duty" дээр бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй болоод байгаа гэнэ. Кенсор энэ жил "Call of Duty"-гийн дэлхийн аваргын эхний шатанд хожигдсон гэнэ. Харин хоёрдугаар шат ирэх наймдугаар сарын 15-19 ны өдрүүдэд болох тул тэрээр олон мянган залуусын хүсэмжит найз бүсгүйгээсээ татгалзахад хүрчээ.
www.Seen.mn