У.Хүрэлсүх өөрийгөө огцруулахгүйн тулд жагсах 100 залуу бэлдэж буй нь үнэн гэв
2018/11/19
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Тусгаар Тогтнолын Ордонд буюу намынхаа байранд нууц хурал хийж, Засгийн Газрыг огцруулахын эсрэг тэмцэл жагсаал цуглаан зохион байгуулахаар 100 залуу бэлдэж буй тухай сошиал медиагаар шуугив.
ЗГ-ийн ХМА-ы дарга уг мэдээллийг үгүйсгэж байсан уг мэдээлэл бодитой бололтой. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ уг мэдээллийг баталж, өчигдөр Ерөнхий сайд намын байранд залуучууд цуглуулж, үймээн дэгдээхээр хүртэл бэлдэж байсан гэв.
Э.Мягмар
sonin.mn