Өнөөдөр УОК-ын ээлжит хурал Шадар сайдын өрөөнд 11:00 цагт эхэлнэ.  Хуралдаанаар хөл хорионы дэглэмийг сунгах эсэх болон наадмын талаар хэлэлцэх юм. 

Өнгөрөсөн тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах комиссын гишүүдийн 100 хувийн санал УОК-ын 22 дугаар хурлаас гарч, Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. 

Тиймээс өнөөдрийн хуралдаанаар хорио цээрийг сунгах, үйлчилгээний газруудыг хэсэгчлэн нээх зэрэг асуудлуудаа хэлэлцх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.