"Капитал банк" харилцагчийн мөнгийг хэрхэн эргүүлэн олгох вэ?
2019/04/09
Капитал банкийг энэ сарын 08-ны өдрөөс буюу өчигдрөөс татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоов. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон учраас татан буулгаж байгаа хэмээн Монголбанкнаас олон нийтэд зарласан билээ.
Харин тус банкинд харилцах болон хадгаламжийн данстай иргэд мөнгөө хэрхэн татах авах асуудал үүслээ. 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгох юм байна.
Харин түүнээс дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийг мөнгийг хэрхэн буцаан олгох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус банкны зээлдэгч нар хэрхэн зээлээр төлөх талаар мөн бусад асуудлын хариултыг эндээс авах боломжтой юм.
Deerh humuus bugd medej l baisan baina · 2019/04/09
Altan avgai 20 saya-iin daatgal avah geed l ali boloh olon hunii irgenii unemleh tsugluulaad baisan ni iim uchirtai baijee. Ene chin deedchuud bugd l medej baisiim baina, tegeed l erthen hurunguu zohitsuulaad baisan baihnee
Jijig zah zeeld neeh olon bank · 2019/04/09
Mongol shig jijighen zah zeeltei gazar 3-4 bank l baihad hangalttai daa. Ingesnees Anod bankand 2008 ond $10-r dans neelgesen baisiim, ter $10-oo odoo haanaas avah ve?
uu · 2019/04/09
munguu hurdan avyaa.tur luivardahaa boliochee.MB gj manuuhai gazar yu hiij b.siimbeee