Тэрбум тэрбум төгрөгөөр чанаргүй зам тавьдаг Б.Гарамгайбаатар нөхөн сонгуульд бие даан өрсөлдөнө гэв үү?
2019/05/02
Хэнтий аймагт ирэх 6-р сарын 30-нд УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль болно. Нөхөн сонгуульд улстөрийн есөн нам оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд нэр дэвшигчид энэ сарын сүүлээр тодорхой болно.
Тэгвэл бие даан нэр дэвших сонирхолтой улстөрчид эхнээсээ нэр дэвшихээ зарлаад эхлэв.Тухайлбал тэрбум, тэрбум төгрөгөөр “талхан дээр түрхсэн масло” шиг чанаргүй зам тавьдаг хэмээн хэвлэлээр баахан цоллуулсан, хууль хяналтын байгууллагаар хэргээ хэрэгсэхгүй болгуулсан мөн шалгагдаж байгаа гэгддэг Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар бие даан нэр дэвшинэ хэмээн цахим хуудастаа мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэд ялагдсан юм.
Б.Гарамгайбаатарыг УИХ-ын гишүүн байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан зээл,тендер, хууль бус үйлдэл, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан зэрэг сөрөг шүүмжлэл л их дагадаг байснаас биш хийсэн ажилтай хэлэх үгтэй улстөрч гэж дуулдаагүй. Хэнтийчүүд нь ч түүнийг их хуралд төлөөлж чадахгүй гэлцдэг юм билээ.
Олон нийт,нийгэм өнөөдөр шударга үнэнийг хүсч байгаа. Сонгогчдын боловсрол ч асар их дээшлэсэн. Ирэх сонгуулиудад ард түмэн хийсэн ажилтай, шударга, нэр цэвэр улстөрчдөөр төрөө удирдуулах сонголт хийнэ. Өөрөөр хэлбэл мэдээлэлд ойр,албан тушаалын эрх мэдлээ ашиглан хаана ямар зээл,тендер байна хэмээн отож явдаг, амин хувьдаа завшиж, ашиг сонирхолын зөрчил үүсгэдэг явуургүй улчтөрчид баяртай болно. Тэгэхээр Б.Гарамгайбаатар нэр цэвэр байж үүнээс мултрана гэвэл юу л бол. Өрөө төлсөн эсэх нь тодорхой бус атал Хэнтийд дахин нэр дэвшинэ хэмээх нь хэр ёс зүйтэй улстөрч вэ гэдэг нь харагдана... Нөгөөтэйгүүр намаасаа бус бие даан нэр дэвшинэ гэсэн нь С.Эрдэнээр удирдуулсан АН дотрох хуваагдлыг улам ил гаргав бололтой.
хуц · 2019/05/03
чи өнөөдөр Монголын ард түмэнд хийж бүтээсэншүү юм чинь чанартай шудрага байсан бол чи өнөөдөр шоронд орохгүйл байсандаа
Хэгтиин иргэн · 2019/05/03
Хэнтиид харин ч юм хиисэн шүү үшүйсгэх хэрэггүй ээ бол үнэн
zovhin · 2019/05/03
новшийн хулгайч нэг байнааааа хүний мөрөөр кинон дээр гадардаг шиг чиний төрсөн чинь үнэн үхэх чинь үнэн бусдан бүгд худлаа гэдэг л болж байндөөөөө
Зочин · 2019/05/03
Энэ нөхөр хэрэггүй ээ.Мөн тамын зам тавьж мөнгө нэмж гаргуулсан Дамбаочир гэдэг нөхөр байна. Одоо ЖДҮ чин болчихсон цохиж явна
зочин · 2019/05/02
Ан намын нэр гутаагч луйварчин шүү дээ. ичээч
Зочин · 2019/05/02
УИХ хулгайчидын нуугдаж орогнодог газар болжээ
Зочин · 2019/05/02
Энэ нөхөр чинь шалгагдаж байгаа биш үү юун сонгууль шоронд орох байх одоо гишүүн болж нуугдах нь хулгайч луйварчин байж