Дүүжин замын санхүүжилт болох 60 700 000 еврог Францаас зээлэх санхүүгийн хэлэлцээр батлагдлаа
2020/05/20
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг 2019 оны 04-р сараас эхлэн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын санхүүжилт болгож Бүгд найрамдах Франц улсын засгийн газраас 40 жилийн хугацаатай 60 700 000 еврог зээлж байгаа аж.
Уг зээлийн жилийн хүүгийн хувь 0.0076 хувь бөгөөд үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөх юм байна.
Уг зээлсэн мөнгөөрөө дараах хоёр чиглэлд дүүжин зам барих ажээ.
1. Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл
Ачаалал ихтэй үед уг чиглэлийн замд нэг цаг гаруй хугацаа зарцуулж, хотын төвд ирдэг. Тэгвэл уг чиглэлд агаарын дүүжин зам тавьснаар иргэд 10 хүрэхгүй минутад хүрэх боломжтой болох юм байна.
2. Баянхошуунаас III, IV-р хорооллын эцэс хүртэл
Улаанбаатар хотын иргэд Баянхошуунаас III, IV-р хороолол хүртэл оргил ачаалалтай үед хоёр цаг орчим хугацаа зарцуулж хүрдэг байна. Харин уг чиглэлд агаарын дүүжин зам тавьснаар 20 хүрэхгүй минутад зорьсон газартаа очдог болно.
Дээр дурдсан хоёр чиглэлд агаарын зам тавих нийт өртөг зардал нь 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын захиргаа болон ПОМА компанийн хамтарсан төсөл аж. Агаарын дүүжин тээврийг улс орнууд олон төрлөөр ашигладаг байна. Цанын баазууд, аялал жуучлалын дэмжих чиглэлээр түлхүү ашиглаж байсан бол сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд түгжрэлийг шийдэх байгаль орчинд ээлтэй гэдэг утгаар нь агаарын дүүжин тээврийн замыг хотын төвөөс алслагдсан, нийтийн тээвэр хүрч үйлчлэхэд хүндрэлтэй дүүргүүдийн оршин суугчдыг хотын төв рүү үндсэн нийтийн тээврийн сүлжээнд тээвэрлэн авчрах зорилгоор ашиглах болжээ. ПОМА компани Меделлин, Каракас, Анкара зэрэг том хотуудад нийтийн тээврийн зориулалтаар агаарын дүүжин замыг тавьсан юм байна.
Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Улмаар Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы 2020.05.14-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар энэхүү Санхүүгийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрх олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,7 хувь нь дэмжсэн юм.
Ямартай ч дүүжин замын санхүүжилт батлагдаж, нийслэлчүүд 2-3 жилийн дотор агаараар чөлөөтэй зорчихоор боллоо.
Зочин · 2020/05/24
Хэрэггүй юманд мөнгө үрэх гээд байх юмаа манайх шиг зээл авчихаад буцааж олохгүй юм хийдэг улс алгаа өр тавиад гэртээ тавилга авдаг эргүү авгай нар шиг юу хийцгээгээд байгаа юм бэ?
Зочин · 2020/05/24
Энэ ёстой бүтэхгүй хэзээ тасарч унаж хэдэн хүн зам дээр унах болоо яадаж хот дотроо иим дүүжин замтай улс байна уу цанын бааз уу дэлхийгээр нэг үхэрээ дуудуулах болох нээ
ИРГЭН · 2020/05/21
Цаг хугацаа хэмнэх нөгөө талаар байгальд ээлтэй энэ төрлийн тээврийн хэрэгслийг дэмжиж байна
зочин · 2020/05/21
Шийдвэр гаргадаг улсуудын хувийн эрх ашигт нь нийцээд байгаа болохоор төслийг зүтгүүлээд байгаа Удахгүй буруудна. Замаа олигтойхон тавьж байсан нь дээрээ
Зочин · 2020/05/21
Малнуудыг болиулаачээ
Зочин · 2020/05/21
энийг болимоор юм л
Зочин · 2020/05/21
Hairanmongo shal tenegyyd.
Зочин · 2020/05/21
Boliulj boldoggyi yumuu
Zorigt · 2020/05/21
gasriin zamaa zasaj chadahgyi baij hairan mongo.
Зочин · 2020/05/21
Хайран мөнгө хогийн юманд үрэх гэж
bat · 2020/05/20
Дарханы зам ковид-19 өөр өвчилсөн сэхээнд орсон
зочин · 2020/05/20
Короновирус, сонгууль 2-ыг далимдуулж энэ балиар амьдралгүй юмаа батлуулчих юмаа
БОДЛЫН ХУЛГАЙЧ · 2020/05/20
хайран мөнгө_ сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих юмсан
zochin · 2020/05/20
Шал дэмий юманд өчнөөн мөнгө зарцуулж байх юмаа
иргэн · 2020/05/20
дэмий юм хийж байх юм, мөнгө идэхэд амар төсөл бололтой
Зочин · 2020/05/20
Эхлээд наад дарханы замаа засчаад оруулчаад зээл аваачээ зүгээр л өр тавьж өөрсдөө иддэг хулгайч нар