Нүүрсний гэх хэрэгт холбогдсон эрх бүхий албан тушаалтнууд ₮13.8 тэрбумын авлига авсан байж болзошгүй гэж тогтоогдсон
2023/07/05
Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Нүүрс олборлох, худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой хэрэгт УЕПГ-аас хэд хэдэн мөрдөх байгууллагын хамтарсан ажлын хэсэгт нийт 62 мөрдөгч, зургаан прокурор ажиллаж байна.
Одоогоор 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 24 нь хэрэг бүртгэлийн 18 нь мөрдөн байцаалтынх байна. Нийслэлийн ерөнхий прокурорын газраас 58 хүнд холбогдох долоон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин прокурорын хяналтад 26 хүний хамаарал бүхий нэг хэрэг хянагдаж байна.
Нүүрстэй холбоотой 138 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байна. Үүнд 89 албан тушаалтан байгаа бөгөөд улс төрд нөлөө бүхий долоон этгээдэд холбогдуулан шалгаж байгаа.
138 иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 63 хүнд хувийн баталгаа, таван хүнд тодорхой албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 56 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийт 21 хүнд цагдан хорих арга хэмжээ авч ажиллаж байна.
Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэх асуудал тогтоогдсон" хэмээн ярилаа.
Зочин · 2023/07/05
DYRAA XANGI80955877
Зочин · 2023/07/05
DYYDLGAAR TGNE80955877
Зочин · 2023/07/05
SEKSDI80055877
Тэр · 2023/07/05
Тэр 2 хэлтэй сайд чинь нүүрсний хулгайч нараа хамгаалаад тэтгэрийг болохоор нэмсэн дүр эсгээд зогсож бнашдээ
Зочин · 2023/07/05
түргэн шийдээч дээ хүмүүс анхааралтай харж байна