ТОЙМ МЭДЭЭ
2023/11/18
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
Нийгэм: Өвлийн хүйтэнтэй зэрэгцэн Нийслэлийн иргэд өглөө, оройдоо хөл дүүлжилдэг нийтийн тээвэртээ багтаж сууна гэдэг жинхэнэ аз, од гийсэн хүний тулаан болоод байна гээд хэлчихэж үнэнээс хол зөрөхгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх нэрээр нууцын зэрэглэлд оруулж байгаад хуучин автобус эх орондоо оруулж ирсэн нь тогтоогоод өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ. Угтаа бол шинэхэн загварын цоо шинэ автобусаар өвөл даарч, хүлээхгүй өвөлжих байлаа.Иргэд 30 минут автобусаа хүлээсний эцэст багтаж сууж чадахгүй байна, хотын дарга аа!
Монголд гэр бүлээ цуцлуулах иргэдийн тоо буурахгүй байгаа. Тэгвэл гэр бүлийн тухай хуулиа шинэчлэн өөрчлөл оруулж батлахаараа хэлэлцэж буй. Байр суурь: Гэр бүлийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Бид нийгэм даяараа "но"-той ногоон автобусны асуудлыг хэрхэн шийдэгдэхийг хүлээж буй. Харин эрх баригчид өвлийн хүйтнээр далимдуулаад багтаж сууж чадахгүй байгаа бол цавчаа ногооноо хэрэглэж байгаа гээд шахчих гэж үзэж байж мэдэх мэдээлэл тархав. Нийтийн тээврийн шугаманд "но-той, цавчаа ногоон"-уудыг явуулах гэж байгаа юу?
Дэлхийн хотуудын агаарын чанарыг бодит цагийн горимд хэмжиж харуулдаг Швейцарын IQAir группийн вебсайтад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн муу агаартай хотуудын зургаадугаарт гурав хоногийн өмнө жагсав. Гамшиг: Дэлхийн эрүүл бус агаартай хотын тоонд Улаанбаатар багтаж, хөрсний 93 хувиас нян илэрчээ
Улс төр: Ногоотой ногоон автобусны мөнгө угаалт бол юу ч биш хэмээгээд улс төрчид бие биенийхээ булхайг илчлэх гээд ч байна уу гэлтэй. Угжирсан хулгайгаа сонгууль ойртож байгаа дээр сайн дэлгээд улс төрчдөө цэвэрлээд өгөх шийртэй аавын хүү ч энэ 76-д байхгүй биз.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Тавантолгойн төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "Монголын ард түмэн хар хүйтэнд нэг сар шахуу жагсаж нүүрсний хулгайчдадаа хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан. Өчигдөр Үйлдвэржилтийн байнгын хороон дээр ТТ-Гашуунсухайт, ТТ- Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн аймшигтай тоонуудтай аудитын дүгнэлт орж ирсэн. 950 тэрбум төгрөгөөр хийнэ гэж батлуулчхаад 3.6 их наядаар хийчихсэн. 3.8 дахин их үнээр шүү. Зэвсэгт хүчний жанжин штаб хууль эрхзүйн хүрээнд ийм төсөлд оролцох эсэх нь тодорхойгүй байхад ерөнхий гүйцэтгэгчээр шууд оруулаад баахан худалдан авалт хийлгэчихсэн.Ногоон автобусны 400 тэрбумын хулгай энэ Тавантолгойн төмөр замын төслийн хулгайн хажууд талхны үйрмэг шүү!!!
Хулгай үнэхээр шалгах гээд байгаа бол эхлээд төмөр замаа шалгах ёстой юм биш үү. Төрийн аудит гаргаад ирсэн байна. Бүх юм нь хууль зөрчсөн. Ганц компанийн худалдан авалт шалгасан болоод дуусах юм уу? Хянан шалгах түр хорооны танилцуулга дээр нь байхгүй.Бүх ард түмний хувьцааг нь эзэмшдэг Эрдэнэс тавантолгой компанийн мөнгийг төмөр замын төсөл рүү хийгээд улсын нууцад оруулж байгаад хулгай хийчихсэн байхад яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ? Энэ аудитын дүгнэлтийг байнгын хороон дээр яриад өнгөрмөөргүй байна. УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байна" гэсэн юм.
Цэрэгт тангарагаа ч өргөж амжаагүй явсан хүүгээ алдсан хэрэгт нийгэм даяараа гашуудаж байгаа. Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Бүх цэргийн ангид шалгалт хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа. Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо. Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо. Болж байгаа асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд зэвсэгт хүчний ангиуд хэрхэн мөрдсөнийг авч үзэж, дүгнэлт боловсруулна.
Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргалаа. Ажлын хэсэг батлан хамгаалах салбарын зэвсэгт болон дотоодын гээд бүх цэргийн ангид шалгалт хийнэ" гэдгийг хэллээ.
Эдийн засаг: 2024 оны төсөв батлагдсан. Үүнтэй зэрэгцээд манай улсад сануулга өгсөн, зөвлөмж ОУВС-с ирэх нь тэр. Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 3.4 их наядыг зарцуулах манай улсад "сануулга өгөв"
Спорт: Монголын бодибилдинг фитнессийн түүхэнд анхны хос алтан медалийг монгол эмэгтэй авчирлаа. 2023 оны WBPF 14 дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Гангвон мужийн Вонжу хотын Оак Вэллей амралтын газарт амжилттай зохион байгуулагдлаа.Дэлхийн аваргын тэмцээнээс тамирчин Батболдын Хишигзаяа Монголын бодибилдинг фитнессийн түүхэнд анхны хос алтан медалийг авч ДЭЛХИЙН Хошой АВРАГА болж, Монгол төрийн дууллаа 2 удаа дэлхийн тавцанд эгшиглүүлжээ. Модель -165 ангилалд Монгол улсын тамирчин Б.Хишигзаяа 1-р байр алтан медаль, Модель +35 нас ангилалд Монгол улсын тамирчин Б. Хишигзаяа 1-р байр алтан медалийн эзэн болсон юм.
Соёл урлаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ. “Чингис хаан” одонг Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач Д.Түвшинсайханд гардууллаа
Чингис хаан одонгоо аваад анхны тоглолтоо Морин хуурын чуулга өсвөр насныханд зориулан тогложээ. Тус тоглолтыг үзсэн хүүхдүүд өөрсдийгөө ихэд азтайд тооцжээ. "Чингис хаан одонт" Морин хуурын чуулга анхны тоглолтоо өсвөр насныханд зориулав
Зочин · 2023/11/18
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2023/11/18
DYRAA XALYYNAAR SEKSR80955877 48DESH
Зочин · 2023/11/18
S XN80955877