Өнөөдөр 10:29 цагт Чингэлтэй дүүрийн долдугаар хороонд байрлах Миний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага ирсэн. 

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.

Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. 

Агуулахад гарсан галын голомтын хайгуулыг хийхээр дотогш орсон дөрвөн алба хаагчийн  гурвыг эсэн мэнд гаргасан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа.

Одоогоор гал юунаас болж гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээлэл:

Галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчдөөс хоёр нь угаартжээ

Дөрвөн албан хаагч галын хайгуул хийхээр орсон 3 нь гарч ирсэн, нэгийг нь хайж байна гэв

Галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амь насаа алдсан байдалтай олджээ