ТОЙМ МЭДЭЭ
2024/04/20
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Нийгэм: Бид өвөл болохоор утаа ярьдаг. Бусад улиралдаа ч мартахгүй сануулж утаагүй өвөлжих талаар шаардах хэрэгтэйг нийгэм даяараа санаж явахгүй бол олон ээжүүд ургаа алдаж байна. SOS: Монгол улс хүн амаа өсгөх бодлоготой ч ургийн эндэгдэл өвлийн улиралд 3,5 дахин өсдөг
Эмийн сонсгол хийсэн ч хэрхэн үр дүнгээ өгөх нь дулимаг болж өнгөрөв. Мөн нэлээд хэдэн хүнийг гүтгэсэн гэх мэдээлэл ч тархаад эхэлсэн. Яамнаасаа тор татсан бүлэглэлийн толгойг илээд өнгөрөөх үү?!
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарч хэргийн газар дээр 16 настай хүүхэд нас барсан. Мөн уг осолд 5 хүүхэд, 1 том хүн өртжээ. Байр суурь: Зам тээврийн осолд өртсөн хоёр хүүхэд, нэг том хүн ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна
Улс төр: Сонгууль дөхөхөөр л улс төрчдийн ам уралдан ярьдаг сэдэв нь С.Зориг агсан. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 жил болж байна. Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүний эргэн тойрны асуудлууд, тухайлбал, Эрдэнэт, системийн авлигатай холбоотой зүйлүүд сүүлийн 23 хоногт яригдлаа. Энэ ярианд “Улаанбаатар”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сан Францискогоос Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын “дайралцаан”-д гурав дахь, дөрөв дэх, тав дахь эрхмүүд ч гарч ирж оролцов. Тухайлбал, “сошиал”-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар “оролцсон”-ыг энд онцоллоо. С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил, С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...
Мөн Ерөнхий сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ихээхэн сөргөлдөх болов. Сүүлийн өдрүүдэд тэдний асуудал хурцдаж байна. Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв
УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан билээ. Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий
Эдийн засаг: Үхрийн махны үнэ өсжээ
2024 оны 04 дүгээр сарын II долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 19881 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 18036 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах ”Хар хорин” захад хамгийн хямд буюу 14500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 26500 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувиар, хонины цул махны үнэ 1.8 хувиар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 12500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 18500 төгрөгөөр худалдаалж байна.
Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлээ төлсөн тохиолдолд хар жагсаалтаас хасна
Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг өчигдөр /2024.04.16/ гаргасан.
Өөрөөр хэлбэл, "хар жагсаалт" буюу зээлийн хар түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж байгаа бөгөөд мөн зээлээ төлөөгүй иргэдэд зургаадугаар сарын 2-ны өдөр хүртэл боломж олгож байгаа аж. Зээлээ төлөөгүй иргэд зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан зээлээ төлөх юм бол "хар жагсаалт"-аас хасах юм байна.
Спорт: Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжыг гардуулсан юм.
Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм.
Соёл урлаг: Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдал наадмын найруулагчаар шалгарсан байна. Тэрбээр Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлсэн буюу 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.
Зочин · 2024/04/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/20
TSAGN XUSNG DYRTAI80955877
Зочин · 2024/04/20
SEKSEER80955877