УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нэр бүхий 22 сайдыг томиллоо. Бүсчилсэн хөгжил хариуцсан Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайханг томиллоо.

Түүний эрхэлсэн асуудлуудын хүрээнд;

-Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт

-Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого

-Стандарт, хэмжил зүйн асуудал

-Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн асуудал,

-Гамшигаас хамгаалах асуудал

-Хойшлуулашгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай асуудал багтаж байна.

МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо бүсчилсэн хөгжлийн концепцийг дэвшүүлсэн. Тиймдээ ч шинээр бүрдэж буй Засгийн газартаа Бүсчилсэн хөгжлийг хариуцсан Шадар сайд томилох нь зүйтэй гэж үзжээ.