Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Ч.Уянга Тавантолгойн 17 тэрбумын тендерт хэрхэн оролцож, ялалт байгуулсан тухай баримтыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэлгэсэн билээ.

Тэгвэл тэрбээр дахин нэг баримт дэлгэлээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн захирамжаар 2011 онд хууль бусаар зарцуулахаар шийдвэр гаргасан захирамжийн жагсаалт байлаа. Уг жагсаалтад Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийг хүлээн авахад 1,576,700 төгрөг, Ерөнхийлөгчид бэлэг дурсгалд алтан аяга өгсөн 7,225,000 төгрөг, төвөөс ирсэн төлөөлөгчдийн зардалд 11,605,500 төгрөг гэхчилэн нийт 717,613,263 төгрөгийн баримт багтсан байна