Бизнес форумын үр дүнд Улаанбаатарын бизнес эрхлэгчид Москвагийн зах зээлд гарах боломж нээгдэнэ
2 цагийн өмнө
ОХУ-ын нийслэл Москва хот болон Москва мужийн бизнесийн төлөөллийн уулзалт өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээний нээлтэд Шадар Сайд С.Амарсайхан оролцов.
Тэрээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг онцлон үг хэллээ. Тэрээр “Монгол, Орос хоёр улс олон жилийн түүхэн нөхөрлөл, найрсаг харилцаа бүхий иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн.
Цаашид манай улсын хөгжлийн зорилго, бодлоготой уялдуулан ОХУ-ын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулах өргөн боломж бий. Иймд хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан мэдээлэл солилцож, арилжааны гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Уг арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Сүүлийн жилүүдэд төр засгийн өндөр түвшний айлчлалууд амжилттай болж хоёр орны төрийн тэргүүн нарын худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцсон. ОХУ нь Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш бөгөөд 2025 оны эхний найман сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь харилцан ашигтай хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх бодит боломж байгааг харуулж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Зочин · 51 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER VAWALDI VANAGN BOOW XXNO DOLOOJ TAWIYYLN AL SEKSDEED ANUSDAAD