Өрөөг нь тохижуулаад өгөхөд л дарга нар дуугүй болдог байсан
2015/06/21
2012 оны гуравдугаар сард Говь-Алтайн байгалийн үзэсгэлэн, давтагдашгүй сайхны тухай нэгэн аялагчийн бичиж интернэтэд байрлуулсан тэмдэглэл дор нэгэн уншигч сэтгэгдлээ үлдээсэн байж билээ. Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таяннуурын төмрийн хүдрийн уурхайн хайгуул, ил олборлолтын ажлыг 2008 оноос хойш дэс дараатай хийж байгаа “Алтайн хүдэр” ХХК-д ажиллаж байсан тэр залуугийн хэдхэн мөр сэтгэгдлээс нутаг орноо унаган төрхөөр нь үлдээх гэсэн малчдын эрмэлзэл, тухайн үед орон нутгийг удирдаж байсан хүмүүсийн хандлага хоёрын ялгаа тодхон харагдана. Өөрөөр хэлбэл жирийн монгол иргэн, төр төлөөлсөн албан тушаалтан хоёрын мөн чанарыг тодорхойлсон сайн жишээ гэлтэй. Уг сэтгэгдэлд: “Алтай нутаг сайхан дэндүү сайхан. Хүдрийн уурхайд ажиллаж байхдаа нэг сар хөдөө, нэг сар хотод гэсэн циклээр ажилладаг байлаа. Хүнсний хангамжийг хариуцдаг байсан болохоор ойр орчмын бүх сумдын тамгын газартай гэрээлж, иргэдтэй уулзах бэлэн мөнгөөр хангах, махыг нь хотын зах зээлийн үнээр авах ажлыг гардан хийдэг байлаа. 40-45 хоногийн хугацаанд 10 тонн мах идчихнэ. Ихэнх нь хүнд нөхцөлд ажилладаг 700 гаруй хүнийг хамгийн сайн гэсэн хоолоор хангах, тасалдуулахгүй байх гэдэг хүнд шүү. Ойрын сумдуудын махны нийлүүлэлт их хурдан багасдаг юм билээ.
…Газрын баялгийг өмцөмуханачиж нутгийн малчид нь хичнээн тэмцээд тусыг эс олж байгаа үзэгдэл нүд хальтрам байдаг юм. Сумдын засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар бол өрөөг нь тохижуулаад өгөхөд л юу ч дуугарч чадахаа больчихдог юм билээ. Би ч гэсэн малчны хотонд төрсөн, өссөн хүн болохоороо байгалиа, газар нутгаа, бэлчээрээ, малаа хамгаалаад зам боогоод мотоциклоо нийлүүлээд сууж байгаа, аргагүйн эрхэнд хүчинд автанд зугатаж яваа иргэдийг хараад өр эмтэрдэг л байлаа. Гэхдээ Цээл, Бугат, Төгрөг, Халиун, Алтай, Шарга сумдын малчдад махыг нь зах зээлийн үнээс буулгахгүй авахыг, кг дээр нь хасахгүй байхыг хичээн ажиллаж чадахаараа тусалдаг байсан. Хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, зөв бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг энэ байдлаараа бол ухсан нүх, хөрс нь эргэсэн газар үлдэж юун Хос зогдорт тэмээ, Ажийн бор ааруул, Төгрөгийн улаан ямаа гэж байсан юмуу гэж ярихад ойрхон байгаа шүү” гэсэн байж билээ.
Энэ бол уур уурхайг хөгжүүлэхдээ орон нутгийн хөгжлийн бодлого, байгаль хамгаалал, малчдын уламжлалт соёл, ахуй, үнэт зүйлсийг нь хадгалах талаар давхар бодолцох учиртайг асуудлыг нүдээр харсан хүний хувьд сануулсан чухал анхааруулга юм. Энэхүү мэдээллийг оруулахдаа “Алтайн хүдэр” ХХК-ийг шүүмжлэх санаа агуулаагүй, гагцхүү уул уурхай хөгжүүлэхдээ цаашид юуг эрхэмлэн чухалчлах вэ гэсэн санааг хөндөхийг хичээсэн болно. Алдаанаасаа суралцах нь Монгол зөв хөгжих бас нэгэн гарц билээ.
Зочин · 2015/06/22
ALTAI NUTGIIIN TOMCHUUD MONGO HARVAL NUDEE UHAJ OGOHOD BELEN GEDGEEE ENE HEDEN JILUUDED HANGALTTAI HARUULSAN SHUU DEEE.YUN NUTGAA BODOH IH HURALD SUUJ MONGO TOOLOHOO L BODNO.OODGUI HUMUUS
Зочин · 2015/06/22
Altai xuder ugaasaa xunii erxiig ulandaa gishgisen uurxai. bux yumiig munguur xaxuuldaad abdag geed darga nar ni oilgochixson. ene kompaniin management denduu muu.
Зочин · 2015/06/21
Тухайн нутаг нь уурхайн бүсэд орсон бол малчид улс орноо бодоод нүүгээд явж болно ш дээ. Бид япон шиг газар нутаггүй улс биш ш дээ.
Зочин · 2015/06/21
ёстой үнэн зүйл бичиж ээ одоо энэ бизнесс хийж байгаа залуучууд чинь ихэнх нь хотынх хөдөөгийн амьдрал ёс заншилаа мэдэхгүй нөхөд голлож байна даа мэддэгээс Гацууртын Чинбат,Товхон хаан компани захирал залуу л байх шивдээ.Тэдний ажилд хандаж байгаа хандлагыг та нар хараад судлаад үзээрэй нэгийг бодогдуулах байлгүй.