Энэ худлаа тийм ээ, Р.Бурмаа аниа?
2015/07/29
Өнөө жил улсын хэмжээнд ургацынхаа 80 орчим хувийг алдаад байгаа гэсэн цочирдмоор тоог Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос дуулгаж байх юм. “Сүүлийн 35 жилд тохиогоогүй ган гачиг болж тариалангийн салбар уналтад орсон” гэлээ. Энэ тухай тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбатын ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн.
Түүний хэлсэн, ярьсан зүйл худлаа биз дээ тээ Р.Бурмаа аниа? Хэрвээ Монгол Улс ургацынхаа 80 хувийг алдахдаа тулсан юм бол салбарын сайд төдийгүй Ерөнхий сайд нь Засгийн газартайгаа огцроход хүрнэ. Юун Ардын намын зургаан сайдыг засгаас хөөж явуулахтай зууралдах манатай болно биз. Асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэж таарна даа. Нөхцөл байдал иймдээ тулаагүй. Тэгэхээр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны нөхдүүдийн халаглаад, байж ядаад байгаа байдал, нийгэмд түгээж буй мессэж зэрэг нь салбарынхаа яам руу дайрсан худлаа яриа гэж ойлгогдоод байгаа юм шүү дээ Р.Бурмаа сайд аа! Сураг сонсох нь ээ, та суудлаасаа ч өндийх завгүй байгаа бололтой. Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгтэй цахимаар хэрэлдээд өнжиж байгаа ажиглагдах юм. Гэтэл цаана чинь тариалан эрхлэгчид зовлонгоо тоочоод эхэллээ. Монгол Улс энэ жил ургацаа алдаж, өвөлжилт хүндрэх талаар ам дамжин ярьцгааж байна. Тэдний яриад байгаа зүйлд цахим ертөнцөөр өртөөлөн өрөөнөөсөө хариулт өгч суухын оронд салбар хариуцсан сайдын хувьд тариалангийн талбай дээр очоод үзчихмээр юм байгаа. Хол гээд явж чаддаггүй юм бол хоттой хамгийн ойрхон Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаалцайдам зэрэг сумд байна шүү дээ. Р.Бурмаа сайд таны тариалангийн бүс нутгуудаар явж чадахаа байсны тод жишээг өнгөрсөн баасан гаригт харлаа. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас цөөхөн сэтгүүлчдийг Төв аймгийн Жаргалант сумын тариаланч, “Хөх баянбулаг” компанийн захирал Ж.Ариунболдын тариалантай танилцуулахаар болсон юм. Тэнд салбарын сайд нь байтугай яамны нэг ч мэргэжилтэн үзэгдсэнгүй. Ж.Ариунболд гуай алагтай цоогтой ургасан тариан талбайгаараа сурвалжлагч нарыг замчлан сонирхуулав. Улсаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй, өөрийнхөө бор зүрхээр тариалангийн аж ахуй эрхэлдэг энэ эрхэм яаманд ч тэр Л.Цандэлэгийн холбоонд ч огт хамаагүй нэгэн гэсэн. “Тариаланч хүн бэлгэдлээ бодно. Болоогүй байхад нь муу амлаад, тэдэн хувиа алдсан гэж ярих сонирхол алга. Хураасны дараа санасанд хүрэх эсэх нь миний л асуудал. 1999-2000 онд халж л байсан. Халалтын үед ялгаагүй тариагаа тариад хурааж авч л байсан. Асуудал байхгүй. Өөр өөрийнхөө тавиланд л захирагдаад явна шүү дээ” гэж тэрбээр ярьсан.
Ер нь тариаланч бүр л өөр өөр тайлбар хэлж байгаа юм. “Ойрд хур бороо ихтэй байгаа болохоор аравдугаар сар хүртэл харах үлдлээ” гэж горьдлого тээх нэг хэсэг байхад “Одоо мянга усан бороо ороод ч нэгэнт хатчихсан үр тариа сэргэхгүй” хэмээн найдлага тасарсан үг унагах тариаланчид байна лээ. Улаанбуудайг “улстөр” болгосон үйл явдлын зангилаа цаг уурын нөхцөл шалтгаандаа ч биш Л.Цандэлэг Р.Бурмаа хоёрын ашиг сонирхлын хэрүүлтэй холбоотой гэж хардах олны таамаг ортой ч юм шиг санагдаад байгаа юм. Шийдлийн Засгийн газар байгуулагдаж, Монголын стратегийн ач холбогдолтой чухал салбарыг Р.Бурмаа толгойлох болсон тэр цагаас Л.Цандэлэг энэ хоёрын хэрүүл эхлэлтэй. Цагаан сарын өмнөөс өдөөсөн гал хаваржин үргэлжилж, жагсаал цуглаандаа хүрсэн. Энэ зунжин ч тэдний дунд ассан гал унтрахгүй нь бололтой. Эдний хэрүүлийн алим нь тариалан эрхлэгчдийн өрийн асуудлаас ургасан. Р.Бурмаа сайд болсноор Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй тариаланчдад урамшууллын 70 мянган төгрөгийг нь олгохдоо хасч өгсөн. Тодруулбал, өмнөх жилүүдэд хуримтлагдаж зузаарсан өрөнд нь суутгаж эхлэх нь тэр. Эрхэм сайд энэ үйлдлээ эргээд тариаланчдад дэмжлэг болж очно гэж тайлбарлаж байв. Газар тариалангийн салбар хэдхэн хүний монополь эрх ашгаар явж болохгүй гэдэг үүднээс ийм арга хэмжээ авч буй гэдгээ нуугаагүй юм. Учир нь Л.Цандэлэг албан тушаалын шахалтыг салбарын сайддаа тулгасан байдаг. Сайдын зөвлөх юм уу газрын дарга болно гэж айлын эрх хүүхэд шиг аашлах Л.Цандэлэгийн авир Р.Бурмаагийн зэвүү, дургүй хоёрыг жинхэнэ хурцалсан биз. За тэгээд гал дээр тос гэгчээр гурил үйлдвэрлэгчид өөрсдийн тариаланчдын буудайг голж импортын үр тариаг илүүд үзсэн нь үйл явдлыг улам ширүүсгэв. Дотоодын үр тариагаар гурил хийхэд нялцайж урсаад борлуулалт муу байдаг гэж гурил үйлдвэрлэгчид тариаланчдын буудайг авахаас татгалздаг. Бизнес эрхэлж байгаа хүмүүс болсон хойно борлуулалтаа бодоод аль чанартайг нь сонгож таараа. Иймд цавуулаг өндөртэй ОХУ-ын улаан буудайг импортлох сонирхолтой. Засгийн газраас ч тэдэнд энэ эрхийг нь өгч квот тогтоож өгсөн. Гэтэл тариалан эрхлэгчдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, жил болгон босдог асуудлын нэг болсон нь энэ. Харин яамны бодлого бол импортын улаан буудайг буруутгадаггүй. Харин ч ард түмэн чанартай гурил хэрэглэж, Монголын ард түмний хүнс, гурилын хэрэгцээг найдвартай хангана гэдэг. Тиймдээ ч дотоодын хэрэгцээний нэгээхэн хэсгийг хангаж байгаа импортын улаан буудайн гурилыг дэмждэг юм. Тэгээд цөөхөн тн улаан буудай импортлох нь дотоодын ургацын балансад нөлөөлөхгүй гэж үздэг. Дээрх байдлаас улбаалан гурилын үнэ сар шинийн баярын өмнөхөн хэлбэлзээд авсан ч удаатай. Ер нь гурилын үнийг нэмэгдүүлэхгүй байх нь салбарын яамны гол бодлого. Иймд тариалан эрхлэгчдэд татвар төлөгчдийн 25 тэрбум төгрөгийг урамшуулал болгон олгосоор ирсэн. Харин чанарын шаардлага хангахгүй улаан буудайг тариалсан аж ахуйн нэгжүүдийн урамшууллын мөнгийг өгөхгүй гэж Р.Бурмаа мэдэгдсэн. Гэтэл цаг агаарын байдал тариалан эрхлэгчдэд ашигтайгаар нөлөөлж, үр тариа ургаагүй гэж шалтаглан хур өрөө төлөхгүй байх нөхцөл бүрдсэн тухай учир мэдэх хүмүүс яриад эхэллээ. Энэ тухайгаа тэд өөрсдөө ч зарлаж байна. “Өнөө жил 150 тэрбум төгрөгийг хөрсөнд хийчихсэн байна. Улс бидний өрийг даах хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жил тариа тарих компани олдохгүй элгээрээ хэвтэнэ” гэж ирээд л мэдээлцгээж байгаа юм. Тариалан эрхлэгчдийг төрөөс нэлээд харж үздэг нь нууц биш ээ. Тухайлбал, Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлогод сүүлийн хэдэн жилд түлхүү анхаарч ирсэн. Энэ хүрээнд нийтдээ 460 орчим тэрбум төгрөгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс 128 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон байх жишээтэй. Гэх мэтчилэн тэдний татвараас чөлөөлөх гэж жигтэйхэн.
Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхны Монгол Улс ургацаа алдлаа гэсэн мэдэгдэл хэдхэн хоногийн дотор гурилын үнийг кг тутамд 100 төгрөгөөр өсгөчихлөө. Хор уршиг нь ийм л байна. Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс асуудалд яаравчлан түргэдээд хэрэггүй, намар болтол ажиглах хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Гэтэл тариалан эрхлэгчдийн холбооныхон салбарын яамаа буруушааж байгаа юм. Энэ мэтчилэн тулга тойрсон хэрүүлээ цахимаар идэвхтэй өрнүүлсэн Р.Бурмаа Л.Цандэлэг хоёрын маргаан тэднийг үндсэн ажлаа хийхэд нь чөдөр тушаа болж байгааг өөрсдөө ч мэдэхгүй байна. Тариалангийн талбайгаар ажиллаж, өнөө жилийн ургацынхаа тоон мэдээтэй танилцаж явах ёстой салбарын сайд нь жиргээний “донтон” болжээ. Хурдан морины улаан хорхойтой Л.Цандэлэг эрхэм хоббигоо хойш тавиад twitter-т толгойгоо мэдүүлчихэж. Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэг бол хувийн бизнестэй эрхэм. Түүнийг “Шим” группын Ерөнхийлөгч гэдгээр нь монголчууд андахгүй. Харин моринд дуртай хүмүүс Монгол Улсын тод манлай уяач гэдгээр нь танина. Тэрбээр “Адуу гэдэг хийморьлиг амьтан. Би жилийн дөрвөн улирлын нэг улиралтай нь тэнцэх цаг хугацааг мориндоо зориулдаг” гэж өөрийнхөө хоббигоор бахархдаг. Хурдан морьтой амьдралаа холбоод 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд улс бүсийн наадмаас 20 хол давсан айраг, түрүү авч байсан. Том, жижиг наадмуудаас морьд нь айргийг ёстой нэг түүх шиг болсон. Л.Цандэлэгийн соёмбо хүрэн азарга нь олон наадамд хурдалж, түүнийг Тод манлай уяач болоход нь онцгой нөлөөлсөн гэдэг. Урьд жилүүдэд наадамчид хийгээд морины хорхойтнуудыг олонтаа баярлуулсан Л.Цандэлэгийн хурд өнөө жил нам жим байгааг үнэнч фэнүүд нь анзаарчээ. Шадар сайдаар ахлуулсан Үндсэний баяр наадмын комиссынхон өнөө жил Л.Цандэлэгийн давхиулдаг эрлийз морьдыг баярын өдрүүдэд уралдуулахаас татгалзсан. Хэрэв тэрбээр Р.Бурмаа сайдтай хийх хэрүүлдээ хамаг анхаарлаа хандуулаагүй байсан бол хурдан хүлгүүдээ цоллуулаад л зогсч байх байсан биз ээ. Салбарын сайд болоод яамныхныг үр тарианы талаар ямар ч ойлголтгүй хэмээн зүхдэг тэрбээр буудайгаа ч ургуулж чадахаа байжээ. Ингэхэд Монголын амьдрал Р.Бурмаа, Л.Цандэлэг хоёрын хэрүүл дээр тогтдоггүй. Монголчуудын амин чухал, өдөр тутмын хэрэгцээ бол талх, гурил. Тиймээс яах аргагүй үр тариан дээр бидний амьдрал тогтдог. Энд хэдхэн тоон баримт дурдъя. Манай улсын жилийн гурилын хэрэгцээ 315 мянган тонн. Үүнийг буудайнд шилжүүлбэл 450 мянган тонн болно. Харин нэг хүн жилд 105 кг гурил хэрэглэдэг ажээ.
Үнэхээр манай улс энэ жил үр тарианыхаа 80 хувийг алдчихсан байвал салбарын яамныхан гаднаас буудай оруулаад ирнэ гэж бодоцгоож байгаа байх. Хэрвээ тиймдээ тулбал асуудал яаж ч эргэж мэднэ. ОХУ гэнэтхэн манайд буудай нийлүүлэхээ болилоо гэвэл яах юм бэ. Хойд хөрш өнөө жил ургацынхаа 25 хувийг алдчихсан гээд өнгөрсөн зургадугаар сард мэдээлээд байсан. Өөрсдөө ч үр тарианы хомсдолд орж мэдэхээр нөхцөл байдалд орчихсон тухай дэлхийн томоохон агентлагууд мэдээлж байна. Ийм байтал манайх руу улаан буудайгаа илүүчилнэ гэж үү. Тэгээд ч ургац авч чадаагүй манай улсад буудай нийлүүлэхдээ тулбал үнэ ханшаа хүссэнээрээ зохиож, монголчууд гурилаа авч идэж дийлэхгүй болох вий гэсэн болгоомжлол ч байна. Эрэлтийг далимдуулж, хойд хөршийн улаан буудай манай эдийн засгийг хэрхэн савлуулахыг эрх мэдэлтнүүд эртнээс тооцоолж байгаа байх. Асуудал бүр хүндэрвэл хятадууд манайд ясны гурилаа шахах гэнэ дээ. Монголчуудын хэзээнээс үзэж чаддаггүй ясны гурилыг авахгүй гэвэл хоёр хөрш хоорондоо жинхэнэ тохироо хийх ч юм бил үү. Сүүлийн үед бат найрамдалт харилцаатай байгаа Орос, Хятад хоорондоо тохиролцож, хойд хөршийг манайд улаан буудай экспортлохыг нь зогсоочихвол яана. Далайд гарцгүй бид май гэснийг нь л авахаас өөр аргагүйд хүрнэ дээ. Ингээд голж, баалаад байдаг хятадын ясны гурилыг л идэх болох байх шүү.
Одоо та нар улсын маань ургацын 80 хувь үрэгдлээ гэж цахимаар тунхаглаж, хэрэлдээд яахав. Намар бүх зүйл тов тодорхой болохоос хойш. Тэрнээс өмнө газар дээр нь очоод ажиллах хөндлөнгийн мэргэжлийн баг хэрэгтэй байна.
Дээр дурдсанчлан тариаланч Ж.Ариунболд гуай шиг яаманд болоод холбоонд ч харьяалагддагүй газар тариалангийн жинхэнэ мэргэжитнүүдийн багийг бүрдүүлье. Тэд камертай, аппараттай сэтгүүлч, зураглаач нартай нэг баг болоод тариалангийн бүс нутгуудаар явмаар байгаа юм даа. Нөхцөл байдалтай танилцаж, үнэхээр Монгол Улс чинь ургацынхаа 80 хувийг алдчихаад байгаа юм уу үгүй юу гэдгийг тогтоогоосой. Хэн нэгэн бизнесмэний үгээр орж нөхцөл байдлыг тодорхойлж байхын оронд газар дээр нь л очоод үзчих мэргэжлийн баг энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байна.
Б.ЦЭЛМЭГ
Эх сурвалж http://www.dnn.mn
Батхүү · 2015/07/29
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
Зочин · 2015/07/29
Tsandeleg . Burma margah yahav. Burmaa. Orsoos. Budaa. Avna ,.?! Tarialanchid. Tariagaa tarival. Tari ?! Bolivol ?! Bol ?, zah. Zeeliinhee. Zarchmaar. Yvah. Heregtei. Geed. Baisan sanagdah. Ym?! Odoo. Budaa oruulj. Ireh. Taatai. Nuhtsul. Burdlee. Shuu ?! Burma. Said. Aa?! Uragshgui. Albatiin. Gargasan shiidver. Ard. Tumend. Boditoor. Tusavaa. Gej. .!?
Зочин · 2015/07/29
Turiin yam ajlaa hiij l bna,ene tsandeleg ,eba 2 shig shantaajchinguudaar zaalgahgui,tsaana ni nasaaraa ajillasan tarialanchid ajlaa hiigeed yabj bna,ted maani l uneniig helne,ene 2iin ug bol harin dandaa muu energi abchirdag uudgui zaluus duugaa duulaad,morio yaad yabj bbal taarna
Зочин · 2015/07/29
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/29
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/