Дэд сайд нарыг маргааш томилох сурагтай
2015/08/30
Өнгөрсөн Даваа гаргийн Засгийн газрын хуралдаанаар МАН-аас томилогдсон дэд сайдуудыг “төрхөмд нь буцаасан”.
Тодруулбал Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл дэд сайд нарыг томилох асуудлаар АН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН тохиролцоонд хүрч, 3+3+1 гэсэн квотоор хуваахаар болсон билээ.
Харин дэд сайд нарын суудалд ямар хүмүүс томилогдох нь таавар хэвээр байсан бол албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар доорх хүмүүс сайд болох магадлалтай гэнэ.
Тодруулбал,
Аж үйлдвэрийн дэд сайдад “Бурхан Халдун” группийн захирал Н.Мөнхдаш
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг
Гадаад Харилцааны дэд сайдад АН-ын ҮЗХ-ы гишүүн О.Магнай
Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн Н.Удвал
Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга Б.Цогтгэрэл
Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж
Эдгээрээс хэн нь Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадах нь эргэлзээтэй байгаа юм. Ямартай ч маргаашийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилно гэх "бор шувуу" саарал ордноор нисч байна.
24tsag.mn
Зочин · 2015/08/31
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 ШҮХХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/08/30
ЦЭРЭНЧИМЭГ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-Д БИЕЭ ҮНЭЛСЭН УРВАГ Ч ХОГ НОВШНУУДААС ДОРНОД АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫГ ЗОРИГТОЙГООР ЦЭВЭРЛЭЖ ЧАДСАН..ЦЭРЭНЧИМЭГ ДОРНОДЫН А.Н-ЫН ТҮҮХЭН ҮЕИЙН ХАМГИЙН ШУДРАГА ХҮН. А.Н-ААС УРВАГЧИД ӨНӨӨДӨР М.А.Н-ААС ШАН ХАРАМЖАА АВААД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГУУЛЬД ЯЛУУЛАХГҮЙ ЯАЖ М.А.Н-Д ТУСЛАХ ГЭЖ БАЙДАГ АРГА УХААНАА СҮВЭГЧИЛЖ.ТАРХИА ГАШИЛГАЖ ЯВААГ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР НЬ ХАРАХ БОЛОМЖТОЙ. М. А.Н ДОРНОДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙУУЛЧИХААД БАЙХАД А.Н-ААС УРВАСАН МАН-Д БИЕЭ ҮНЭЛСЭН ДЭЭРХ НӨХДҮҮД ШАН ХАРАМЖИД НЬ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛЧИХСОН ЯВАА.
Зочин · 2015/08/30
Tserenchimeg gej mongol ulsin darhan hiliig huuli busaar zorchij mashinii naimaa hiideg kontrvandin gemt heregten ded said bolvol yu l boloh boldoo AH-d bolovson huchin uneheer baihgui boljee