Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас баривчилсан тухай бид мэдээлсэн. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл цацагдав.

Тэгвэл тэрбээр 461 дүгээр ангид хоригдоогүй байна. Энэ талаар Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян"“Г.Шийлэгдамба сайдыг асуухаар АТГ-т ирлээ. Энд байхгүй 461-т байгаа гэв.

Тэнд харин очоогүй. Нууц шоронтой болчихож. Эсвэл алга болгочихож. 02 цаг” хэмээн жиргэжээ. Ямартай ч намын нөхөд нь Г.Шийлэгдамба сайдыг хайгаад олоогүй бололтой.