Мартдаг нийгмийн ХИЙРХЭЛ буюу С.Ганбаатар
2016/01/29
Яг үнэндээ
- С.Баярцогтын Нэг сая доллараа офшор дансандаа "тас мартдаг"-ийн хажууд С.Ганбаатарын диплом аваагүйгээ "мартдаг" бол, мөн
- Ч.Сайханбилэгийн Дубайд гэрээ хийж ирчихээд төлөвлөгөө байсан гэж "мартдаг"-ийн хажууд,
- М.Энхболдын хотын газрыг хувьчлахдаа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөг "мартдаг"-ийн хажууд,
- Сү.Батболдын утаагүй зуухыг монгол инженерүүд хийж чадна гэдгийг "мартдаг"-ийн хажууд,
- М.Энхсайханы MCS-ийн хэдэн тэрбумын өртэйг "мартдаг"-ийн хажууд,
- Н.Энхбаярын нөгөө юм долоодог хүмүүс нь чухам яадгийг "мартдаг"-ийн хажууд,
- Ц.Элбэгдоржийн Монголчууд 1960-аад оноос Мөхөөлдөс хийж эхэлснийг, хэд хэдэн үеийнхний зүтгэл хөдөлмөрийг тас "мартдаг"-ийн хажууд,
- Өөр олон хүмүүсийн бүр ч олон юм аа, тэр дундаа ард түмнийхээ язгуур эрх ашгийг "тас мартдаг"-ийн хажууд, ГЭХ МЭТ маш олон "МАРТДАГ"-ийн хажууд,
С.Ганбаатарын диплом аваагүйгээ "мартдаг" бол агуулга нь ойролцоо ч хор хохирлын хувьд ч, хорон санааны хувьд ч нусгай жаал шиг юм шүү дээ.
Дээдэх хэдийг нь "МАРТАЖ" байхад шуугиагүй ард түмэн яагаад өнөө ингэж ихээр шуугина вэ?
Ганбаад тэгтлээ ихээр итгэж найдаж байсных уу????
Эсвэл их барьсан ч, бага барьсан ч өмхий гэдэг зарчмаар хандаад байна уу?
Өмнөхүүдэд тэгвэл үүнээс ч илүү шуугилдмаар. Ганбаагийнх болохоор шууд ил тод ойлгогдоод, бусдынх нь нэг л ил тод харагдаагүйд байна уу???
Хэн нэгэнтэй үг сөргөлдөх гээгүй, зүгээр л гайхаж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй хариулт авах гэж асууж байгаа юм шүү.
.
Оюу Толгойн үйл ажиллагааны талаар Ганбаатарын гарган тавьж буй олон ноцтой, маш ноцтой мэдээллүүдэд өнөөдрийг хүртэл ОюуТолгойн зүгээс, бас Засгийн газрын зүгээс нэг ч дорвитой, итгэл үнэмшилтэй хариулт өгч, няцаагаагүй санагдана.
Яагаад тэр вэ? С.Ганбаатарын үнэн болоод тэр үү?
Эсвэл гүжир үгэнд сөөм хариугүй болоод тэр үү?
Хэрвээ тийм бол худал мэдээлэл түгээж, нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй болгосон, төр засгийн үйл ажиллагаа болон ОТ-н үйл ажиллагааг гүжирдэн гутаасан хэргээр С.Ганбаатарыг шүүхэд өгөөд асуудлыг шулуухан хурдхан шийдчих хэрэгтэй шүү дээ. Эрх барьж буй хүчинд ийм эрхзүйн болон бусад боломж ч, чадамж ч бүрэн бий.
Ийм талцсан байдалтай байх нь аль алинд нь, бүр ард түмэнд ч, улс орны хөгжилд ч ашиггүй. Гэтэл яагаад таг байгаа юм бэ? С.Баярцогт л нэг удаа 20 000 хувьсагч ярих шив. Түүнээс нь би л лав юу ч ойлгоогүй, ямар ч итгэл үнэмшил төрөөгүй, тэр ч бүү хэл бүр эсрэг ойлголт төрөхөөр үлдсэн.
Тийм болохоор л өнөөдөр би С.Ганбаатарыг өмгөөлөх хэрэгтэй юм байна гэсэн байр суурьтай байгаа болно.
Б.Номинчимэд
Зочин · 2016/01/30
Дипломын үнэ цэнэ унасан шүү. Үүнийг төр засаг хийсэн. Тэдэнд үнэнчээр дуртай ажилдаа орох боломж алга . Би бол өөрийгөө хаа ч голохгүй гэтэл хүнд суртлаас үнэхээр залхаж ба. Ажилд орж чадахгүй байж сургуулиудад өчнөөн мөнгө төлж байхаар тэр мөнгөөрөө амьдралаа залгуулаад Ганбаатар гишүүн шиг өөрийгөө сайн хөгжүүлэх хэрэгтэй байж гэж бодлоо. Ганбаатарын адил мэдлэгтэй болоод тэр дипломоо хамгаал чадахгүй бол дипломын гол болцгоо. Над шиг хүнийг диплом магистраа тоос даруулаад хадгалж байгааг хэн мэдэх юм. Ганбаатар байя гэхээр сонирхохгүй ба шүүээ. Тэр олон түмний төлөө дуугарна гэдэг хэн хүний хийдэг ажил биш шүү.
Зочин · 2016/01/29
10-25jil bolson hogiin yalzarsan urgamal zunduun bauhad uyn Yanga,Ganbaatar ve?
Зочин · 2016/01/29
h
hur hogiin urgamluudiig ni olj chadahgyu baij ard tumen,uul usnii talaar yarisan humuusee sd uzeed yahnsv dee
Зочин · 2016/01/29
энэ хэдэн улс төрд байгаа хогийн ургамал шиг уянга ганбаатар мэтийн юмнуудийг юунд нь өмөөрөөд байдаг байнаа
Зочин · 2016/01/29
ЗОЧИН · 2016/01/29
ЁС ЗҮЙТЭЙ, ШУДАРГА БАЙХ ЭРХЭМ ЗАРЧМАА УМАРТСАН НӨХӨР ХОЛ ЯВАХГҮЙ. НАМТРАА ЦОО ШИНЭЭР БИЧИХ БОЛЖ ДЭЭ.
Зочин · 2016/01/29
mongolchuudaa bitgii neg tal ruu tyulshiraachee.
Зочин · 2016/01/29
unuudur ta nar Ganbaatriig yarianii gol sedev bolgoj bauhaar Bayrtsogtiig yagaad yarihgyu bauna terthuralt.bylchirhau
erhii · 2016/01/29
Монголчууд бид ч ухаант хүний хэлсэн үгийг тоолгүй улс орноо алдсан хойноо ухаарах улс. Одоо цагт хэн их баяжина тэр л сайн хүн болждээ.
Зочин · 2016/01/29
bi ene ganbaatar shig olon deed surguuli tugssun gej yarij bichij baigaad gaigui shig ajild orchihood ingej barigdsan bol naidvartai shorond oroh baisan baih shuu odoo yahiig ni harj l baihaas daa...
Зочин · 2016/01/29
худлаа хэлэхийг зөв гээд байгаа юм уу