Монгол улсын 2013 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг танилцуулж байна
2013/10/06
Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсьийн төслийг хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмсаар ирэх оны төсвийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Сангийн яамнаас гаргасан 2014 оны Төсвийн төсөл боловсруулах удирдамжийн дагуу Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад 2014 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,270.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,686.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.0 хувь байхаар батласан юм. Мөн Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.
Монгол Улсын төсвийн орлогын бодлого нь 2014 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд орлогын төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмыг баримталахаар тусгагджээ. Тэгвэл энэ хуулийн төсөл бүрэн эхээрээ УИХ-ын гишүүдэд өчигдрөөс бүрэн эхээрээ хүрсэн байна. Эндээс 2013оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг бид бусдаас түрүүлэн танилцуулж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 96.4 хувийн, нийт зарлага 76.5 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 131.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Монгол Улсын төсвийн 2012 оны хөрөнгө оруулалтын тосөл, арга хэмжээг Төсвийн тухай хуулийн 43.1.2-т заасны дагуу энэ оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл нийт 190.9 тэрбум төгрөгийг зарцуулан 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд нэмж тусгасан юм. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлтийн хувьд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2013 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр 3,450.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 3.6 хувиар буюу 128.5 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар бүюу 349.6 тэрбум төгрөгөөр илүү байна. Төсвийн орлогын тасалдалд үндсэн хоёр шалтгаан нөлөөлсөн байна. Үүнд:
• Эхний найман сарын байдлаар нийт импорт 4,256.9 сая ам.дооларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар буурав.
• Гол нэр төрлийн эрдэс баялагийн үнэ болон биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс доогуур байгаа нь аж ахуйн нэгжийн ашигт ажиллагаанд нөлөөлж орлогын албан татвар болон ашигт малтмал ашигласны төлбөрийн орлого төлөвлөсөн хэмээнд төвлөрөх боломжгүй болсон.
Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 87,8 хувь, татварын бус орлогоор 12.1 хувь тус тус бүрдсэн биелэлттэй байна. Эхний 8 сарын байдлаар Тогтворжуулалтын санд 34.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
· Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 2,377.8 тэрбум төгрөгт хүрч 6.2 хувиар буюу 158.1 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн аобан татварын орлого 72.4тэрбум, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын орлого 80.2 тэрбу, байгуулдагуудын орлого26.5 тэрбум, орон нутгийн төсвөөс улын төсөвт төвлөрүүлэх орлого 17,5 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс дутуу төвлөрсөн байна. НӨАТ-ын буцаан олголтоор 56.2 тэрбум төгрөг олгоод байна.
· Орон нутгийн төсвийн орлого 1,149.3 тэрбум төгрөгт хүрч 4,8 хувиар буюу 47.4 тэрбум төгөрөгөөр төлөвлөснөөс бага байна.
· Хүний хөгжил санд 173 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 31.4 хувиар буюу 79.3 тэрбум төгрөгөөр бага байна. Энэ нв ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр орлого 48.6 тэрбум, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлого 20.9 төгрөгөөр дутуу биелэсэнтэй холбоотой байна.
· Нийгмийн даатгалын сангийн орлого 834.5 тэрбум төгрөгт хүрч 9.1 хувтар буюу 69.5 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж төвлөрсөн байна. Тус санд улсын төсвөөс 215.7 тэрбум төгрөгийн татаасыг олгоод байна.
Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт
Монгол улсын нэгдсэн төсвийн нийт зарлга 2013 оны 8-р сарын байдлаар 4,682.8 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөнөөс 3,581.4 тэрбум төгрөгийн буюу 76.5 хувийн, улсын төсвийн зарлага 3,649.8 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 2,817.1 тэрбум төгрөгийн буюу 77.2 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
· Улсын төсвийн халамжийн сангаас алдар цолтой ахмад дайчдын тэтгэмжид 3.9 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэ 30.6 тэрбум төгрөгийг санхүүжилт тус тус олгосон байна. Хотын нийтийн тээврийн татаас 37.0 тэрбум, эрчим хү, дулааны алдагдлын татаас 24.6 тэрбум, улаан буудайн татаас 19.2 тэрбум, засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 9.1 тэрбум, их дээд сургууль коллежийн оюутны тэтгэлэг 63 тэрбум, хөрөнгийн зардал 568.7 тэрбум төгрөгийн тус тус гүйцэтгэлтэй байна. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт 107.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 503 тэрбум төрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг, 100.6 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн снагийн шилжүүлгийг орон нутагт олгоод байгаа юм байна.
· Орон нутгийн төсвийн зардага 968.8 тэрбум төгрөгт хүрч, төсөвлөгдсөн нийт зардал 73.5 хувийн санхүүжилттэй байна. Орон нутгаас улын төсөвт 8.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
· Хүний хөгжил сангийн зарлага 185.1 тэрбум төгрөгт хүрч, төсөвлөгдсөн нийт зарпал 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 149.5 тэрбум, иргэн бүрт олгох 21,000 төгрөгийн санхүүжилтээр 27.4 тэрбум төгрөгийг тус тус олгоод байна.
· Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 97,8 хувийн буюу 694.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас улсын эмнэлэгүүдэд 58.1 тэрбум төгрөгийн татаасыг олгосон байна.
Эргэж төлөгдөх цэвэр зээл:
Улсын төсвөөс 0.7 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 13.7 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг барагдуулсан байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эхний сарын байдлаар Дорноговь аймгийн дулаан хангамжийг сайжруулах болон нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд зориулж 0.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Гадаадын зээлээс дамжуулан зээлдүлсэн зээлийн эргэн төлөлтөөр 13.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Төсвийн тэнцэл:
Эдийн засгийн өсөлт 2013 онд өмнөх онуудтай болон төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад буурахаар байгаа. Мөн эдийн засгийн өсөлтийн голлох хувийг эзэлж буй салбар нь татварын орлогод нөлөөлөл багатай зэрэг нь орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар болон бусад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс хамаарсан татварын орлогын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс 408.4 тэрбум төгрөгөөр буурах эрсдэо учруулахаар байна. Түүнчлэн гадаад болон дотоод эдийн засгийн өсөлт буурч байгаа нь манай улсын экспорт, импортын хэмжээ тогворжих, цаашлаад буурахад нөлөөлж болзошгүй байна.
Хоёр. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт: Манай улсын нийт экспортын 90 орчим хувь, төсвийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эспорт эзэлдг бөгөөд гадаад зах зээлийн тагүй нөлөөллөөс эдгээр бүтээгдэхүүнээс төсөв төвлөрөх орлого шууд хамаарч өндөр хэлбэлзэж байдан.
Евро бүс, АНУ-ын эдийн засгийн хямралтай байдал болон БНХАУ-ын Засгийн гарын зүгээс дотоодын эдийн засгийн өсөлтийг царцаах бодлогоос хамаарч тус улсын ДНБ-ийн өсөлт сүүлийн жилүүдэд тогтмол багасах хандлагатай байгаа нь манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсний эрэлт огцом буурахад нөлөөлж байна.
Уул уураайн бүтээгдэхүүн түүний дотор алт, зэс, нүүрсний үнэ буурсан байгаа тул манай улсын уул уурхайн томоохон компаниуд төлөвлөсөн хэмжээнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжгүй нөхцөд үүсээд зогсохгүй ашигт ажиллагааны түвшин эрс буурч байна. Энэхүү нөлөөллын үр дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, төлбөр хураамжаар төсөвт төвлөрөх орлого буурч байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар 3.5 сая тонн нүүрс экспортлогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 сая тонноор бага буюу 22.8 хувиар буурсан байна. Дээрх тоон хэмжээ нь аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын төлөвлөгөө болон 27.9 сая тонн нүүрс экспортлохоор төсөв тусгасан хэмжээтэй харьцуулахад маш доогуур байхаар байна. Үлдэж буй 4 сарын хугацаанд 8.2 ссая тонн нүүрс экспортлоэ жилийн эцсээр нийт 17.7 сая тонн нүүрс экспортлоно гэж тооцвол 2013 онд батлагдсан төлөвөлгөөнөөс даруй 10.2 сая тонноор буурахаар байна.
Дээрх экспорттой холбоотой нөхцөл байдлаас хамаарч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 222.3 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
Гурав. Импортын бууралт. Нийт импортын хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2013 онд 9.6 тэрбум ам.долларын буюу өнгөрсөн оны гүйцэтгэлээс 43 хувиар нэмэгдүүлэн тооцсон боловч энэ оны эхний 8 сарын байдлаар 4.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.6 орчим хувиар буурч оны эцэст төлөвөлсөн хэмжээнд хүрэхээргүй байна.
Монгол улсын импортын хэмжээг сүүлийн 10 илийн хугцаанд судалж үзэхэд 2004-2008 он үүссэн барилгын салбарын огцом өсөлт болон уул уурхайн төсөл арга хэмжээ эрчимжсэн зэрэг нь түүнийг дагасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зориулалттай нэг удаагийн шинжтэй импортын өсөлт 2010,2011 онд хамгийн дээд түвшинд хүрэхэд гол хүчин зүйл нь болсон байна. Үүний дотор Оюутолгйо төсөлтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлаас итпорты хэмжээ оцгом өссөн байна.
Нийт импортын хэмжээ сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 40 орчим хувиар өсч байсан бол 2012 онд 9.7 хувьд хүрч өмнөх оны эрчимтэй өсөлт саарсанб айна. Түүнчлэн энэ оны эхний 8 сарын байдлаар импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар буурч байгаа нь манай удсын хөрөнгө оруулалтын багтаамж өнөөгийн түвшинд хангагдсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралттай холбоотой дахин хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх идэвхи ажиглагдагүй байгаагаар илэрч байна.
Цаашид дээрхи хүчинзүйлийн улмаас импортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүэрхгүй бөгөөд төлөвлөсөн имдортын өсөлтийг хангахуйц томоохон араг хэмжээ энэ онд хэрэгжихгүй тул 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр импортоос хамаарах нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн албан татвар, онцгой албан татвараар нийт 368.8 тэрбум төгрөгийн орлого буурахаар тооцлонн
Дөрөв. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал шийдэгдээгүй:Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүйн улмаас 2013 оны нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 445.7 тэрбум төгрөг, үүнээс улсын төсөвт 290.9 тэрбум төгрөг, хүний хөгжлийн санд 154.8 тэрбум төгрөгийг орлого тус тус буурахаар байна.
Ийнхүү гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого батлагдсан төлөвлөгөөнөөс 1,491.7 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгаа тул дотоод нөөц бололцоогоо дайчлах замаар төсвийн орлогын бууралтын нөхөх дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд :
- Орлого төвлөрүүлэгч байгууллагуудад хуулиар хүлээсэн орлого төвлрүүлэх үүргээ бүрэн биелүүлэх талаар чиглэл хүргүүлсэн.
- Татварын өрийг бүрэн барагдуулж ажиллах, шүүхийн шийдвэртэй өрийг барагдуулахад төрийн байгууллагуудтай хамтоа шуурхай ажиллах
- Татвар төлөхөөс зайлсхийх явдлыг зогсоох, зорилтот бүлэгт татварын хяналт шалгалт оруулах, хариуцлага оногдуулахгүйгээр татварыг сайн дурын үндсэн дээр төлүүлэх
- Гаалийн хяналт болон боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахад, ажиллах цагийг уртасгах
- Далд эдийн засгийн бууруулах, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж, хувь хүний орлогын талаарх хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, мэдээлэлд дүн шинжилгэ хийн татвар төлөгчид урьдчилан сануулах замаар сайн дураараа татвар тлөх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх
- Татвар төлөгчидтэй уулзалт зохион байгуулах, татвар, гаалийн албаны үйлчилгээг ойртуулж, татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлэх
- Гааль, татвар болон бүртгэлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээлэл солилцох ажиллагааг өргөжүүлэх
- Татвар , шаалийн байцаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа сайжруулан, татвар төлөгчдөд татвараа шударгаар төлөх ухамсрыг бий болгох
Дээрхи арга хэмжээг авсны үндсэн дээр төсвийн орлогын бууралтыг 545.8 тэрбум төгрөгөөр нөхөж, 900 гаруй тэрбум төгрөг хүртэл бууруулахаар зорьж байгаа ю байна.
Монгол улсын нэгдэн төсвийн тэнцэржүүлсэн орлогын бууралттай уялдуулан төсвийн зарлага, санхүүжилтийг зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Энэ хүрээнд төсвийн бүх шатны байгууллагуудын 2013 оны 9-12 сард зарцуулахаар төлөвлсөн тэвчиж болохуйц урсгал зардлыг бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдад батлагдсан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, төсвийн сахилга батыг чанд мөрдөж ажиллах, өр үүсгэхгүй байхыг үүрэг болгохын хамт батлагдсан төсөвтөө багтаан зардлын зүйл хооронд зохицуулалт хийх эрх олгох замаар бүх төсвийн байгууллагуудын хэвийн ажиллах нөхцлийг хангах зэрэг төсвийн шуурхай зохицуулалт хийх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төсвийн урсгал зардлыг төлөвлөсөн хэмжээнээс 200.0 гаруй тэрбум төгөргөөр бууруулахаар зорьж байна.
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2013 онд багтаан хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаа, ажлын стандарт баримтлан чанартай гүйцэтгэх боломж зэргийг харгалзан 2013 оны 8-р сарын 23-ны өдрийн байдлаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онд шилжүүлэх, техникийн нөхцөл бүрдээгүй, дэд бүтцийн болон газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй мөн ажлы явц удааширч төсөвлөгдсөн хөрөнгөө бүрэн ашиглах боломжгүй болсон барилга байгууламжийн санхүүжилтийн хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлснэр нийт 500.0 орчим тэрбум төгрөгөөр 2013 оны хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахаар байна.
Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр Монгол улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна.
Монгол улсын 2013 оны нэгдсэнтөсөвт дээр дурвьсан холбогдох өрчлөлтийн оруулан тооцвол нэгдсэн тсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 6,142.5 тэрбум төгрөг, нийт зарлга 6,498.8 төгрөг нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар байна.
Засгийн газрын шинээр авах гадаад зээлийн хэмжээ 335 тэрбум төгрөг байхаар байна. Тухайлбал:
· БНХАУ-ын 500 сая ам.долларын төслийн зориулалт өөрчлөгдсөн тул санхжүүжилт хийх боломжгүй болсон тул -98.6 тэрбум төгрөг
· БНСУ-ын үндэсний оношлогоо шинжилгэний төв байгуулах төслийн гүйцэтгэгч компани сонгогдоогүй тул- 8.7 тэрбум төгрөг
· АХБ-ны зээлийн хөрөнгийн санхүүжилт 3 төсөл соёрхон батлагдаагүй бөгөөд одо хэрэгжиж буй “бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүлэх төсөл”-ийн барилгын ажил хойшлогдсонтой холбогдуулан төлөвлөсөн зардлыг зарцуулах боломжгүй болсон тул -60.2 тэрбум төгрөг
· Валютын ханшны өсөлтөөс үүдсэн нэмэгдэл төлбөр 5 тэрбум төгрөгийн өөрчлөлт дээрх дүнд тусгадаад байна.
Энэ бол Засгийн газраас УИХ-ын даргад өргөн барьсан 2014 оны төсвийн төсөлд тусгагдсан нэгээхэн хэсэг. Өөрөрө хэлбэл эдийн засгийн хямрал нүүрлэж, улсын төсөв тасарсан үед төрийн албан хаагчид бүсээ чангалж, галь татварынхан дэдэзэргийн ачаалалтай ажиллах болж байгаа гэсэн дүр зураг юм. Бид 2014 оны төвсийн төслийн анхаарал татсан хэсгийн ийнхүү цувралаар хүргэх болно.