Сонгуулиар долоох шахдаг нөхөд хэзээ “ичих булчирхай”-тай болох вэ?

     Удирдагчаа сонгодог улс болгон л сонгууль хийдэг л дээ. Ингэхдээ олон түмний саналыг шудрага бусаар өөрөөр хэлбэл мөнгөөр худалдаж авдаг явдал хаа сайгүй л байдаг. Харамсалтай бид тэгдэгийг нь мэдсээр байж дуугүй л яваад байдаг нь хачирхалтай. Сонгуулийн үр дүн гарсаны дараа нь ялагдсан нам нь луйвардууллаа гэж баахан хашигардаг ч тэгсхийгээд л намждаг жишиг бүр тогтчихсон. Тэгээд ч тэднийг хэн ч сонсохоо байсан. Бас үнэхээр луйвардуулсан байсан ч ялагдсандаа гоншигнож байна гэсэн хандлагаар хүлээж авдаг болчихсон. За энэ ч яах вэ, хамгийн гол нь нэр дэвшиж байгаа хүмүүс нь л үнэхээр ичих булчирхай гэж байхгүй байгаа юм даа. Тэгээд бас болоогүй ээ, нэр дэвшиж байхдаа долоочих шахам гүйж явсан нөхөд ялчихаараа нэг нүдээрээ ч хялайгаад харчихгүй шүү дээ. Бүр нэг насаараа л тэр суудалдаа эзэн байх юм шиг л авирлах. Гэвч хэн тэднийг ийм болгов гэдгийг бодох л асуудал. Эцсийн эцэст ямарч сонгогчийн боловсролгүй ард түмэн бид л тэднийг тэнэг гэдгийг нь мэдсээр хэдэн халтар төгрөг авчихаад л дахиад сонгочихоод байгаад хамаг учир байгаа юм ш дээ. Тэгээд байхаар чинь тэр хэдэн нөхөд даврахгүй яах юм бэ.

      Нүд бүлтийж нүүр улайм нөхөд гэнэт л нэр дэвшиж байна гээд гараад ирэхийг нь яана. Итгэх ч хэцүү, байх ч хэцүү, зүхэх ч хэцүү л юм даа. Гэвч тийм нөхдийг муулсаар байгаад л манайхан сонгочихоод байгаа юм даа. Саяхан нэг өглөө орцноосоо гармагч л нэг хүн тулж ирээд л “Сайн байна уу, сайхан намаржиж байна уу” гээд л гар барилаа. За бараг тэврээд үнсэх нь холгүй л юм болов. Юу билээ таних билвүү гээд бодолхийлж амжаагүй байтал л “Би танай хороонд нэр дэвшиж байгаа юм. Намайг тэр гэдэг, тийм ч мундаг ажил хийсэн...” гээд л тэр хүнд ер нь муу зүйл огт алга. Би ч ёстой ажил нь л юм даа гээд амаа хавчаад өнгөрлөө. Энэ явдлаас хойш сарын дараа тэр хүн олны дунд орж ингэж явахгүй гэдгийг сайн мэдэж байгаа болохоор уур ч хүрэх шиг. Энэ сонин тогтолцоог халах цаг нь болсон шүү. Сонгогч та бид л өөрчилөх ёстой.

     Тэгээд бас адилхан нэр дэвшиж байж шудрага өрсөлдөж чадахгүй хорон юм сэдэхийг нь яана. Өрсөлдөгчийнхөө зургийг урлаа гээд нөгөөдөх нь унаад, ялагдчихгүй л баймаар...Ийм жижигхэн юмаар битгий тоглож байгаач дээ нэр дэвшигчид минь.

  Зарим нэг инээд ч хүрмээр, уур ч хүрмээр сурталчилгааны самбаруудыг сонирхуулая. 

(*-*)

 

(*-*)

 

(*-*)

(*-*)

 

 

 Ч.Сугар

Эх сурвалж: www.ulsturch.mn