Нэг хуурвал дахиад хуураад л байх уу
2017/01/02
Сайн байна уу? Та бүхэнд өөрт тохиолдсон нэг зүйлээ хуваалцах гэсэн юм. Намайг С гэдэг би найз залутайгаа хамт амьдраад 6 жил болж байна.
Энэ жил манай найз залуу минь найз хүүхэнтэй явалдаж байгаад баригдсан тэгээд бөөн юм болж болж дараа нь за яахав эр хүн нэг алдаа л биз гээд эвлэрсэн. Тэгсэн чинь сая ахиад нэг хүүхэнтэй интэрнэтээр харьцаж байгаад баригдлаа.
Урьд нь уг нь ийм байдал ер гаргадгүй байсан бид 2 уг нь хэн хэнийхээ анхны үерхэл нэг нэгэндээ тийм ч муу биш 2-лаа л амьдралаа босгох гээд ажиллаж байна. Гэтэл найз залуу маань энэ жилээс ийм байдал гаргаад байна. Одоо би яавал дээр вэ? 6-н жилийн үерхэлээ дуусгах уу эсвэл? Эр хүн нэг ингэхээрээ угаасаа ийм гэсэн үг үү түр зуур уу? Надад туслаач хүмүүсээ би яавал дээр вэ?
Зочин · 2017/01/02
shiidchihsen yum bishuu