Порно нь манай гэр бүлийн харилцаанд маш муухайгаар нөлөөлж байна
2017/03/24
Намайг Д гэдэг. Би өөрт тохиолдоод байгаа нэгэн таагүй зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Найз нөхдөдөө ярих гэхээр амаар багтаж гарахгүй өөрөө ч, гэр бүлээ ч эвгүй байдалд оруулчих гээд байх юм. Та бүхэн надад туслаарай.
Манай нөхөр үдэш болохоор компьютер асаагаад үнэхээр завгүй хүн суудаг байлаа. Би ч ажил ихтэй байгаа даа гэж бодсоор өөрөө түрүүлээд унтчихдаг юм. Энэ байдал сүүлийн хэдэн сар үргэлжилсэн л дээ. Харин хэд хоногийн өмнө эвгүй зүүд зүүдлээд би сэрчихлээ. Хажууд нөхөр минь алга. Утасныхаа цагийг хартал шөнийн 03 цаг. Гайхаад өрөөнийх нь хажууханд очтол эмэгтэй хүний ёолох чимээ гарах шиг. Уур хүрээд хаалгыг нь угз татан ортол нөхөр маань компьютер дээрээ порно кино үзээд бараг ухаан мэдрэлгүй сууж байлаа. Тэр ч балмагдсандаа шууд “комоо” унтраачихсан. Надад үнэндээ хэлэх үг олдоогүй ээ. Бид хоёр гэрлээд нэлээн хэдэн жил болж байгаа хоёр хүүхэдтэй.
Бид хоёрын сексийн харилцаанд өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Гэтэл нөхөр маань ази, африк, европ гээд таван тивийн хүүхнүүдийн нүцгэн зургийг шөнө болгон үзэж, эмэгтэй хүнийг доромжилсон ой гутмаар порно киног донтоод үздэг байсан гэдэгт би итгэхийг хүсэхгүй байна. Тэр “би чамайг хуураагүй, араар чинь тавиагүй, байтлаа хоосон дүртэй хардах гэлээ” гэж уурладаг. Би хардаагүй л дээ. Хамгийн гол нь намайг ийм муухай ёс бус зүйл үзээд таашаал аваад сууж байдагт нь дургүй хүрээд байгаа юм.
Порно кино нь манай гэр бүлийн харилцаанд маш муухайгаар нөлөөлсөн. Би нөхрийгөө уучилж чадахгүй байна.
cekc.mn
Зочин · 2017/03/25
surtei ymaa arai gaj bolohgui blgui dee
t1 · 2017/03/25
tegeed salaach yavaach!!! yun surtein chamaig jargaah gej shono noir hoolgui uil tamaa uzeed turshlaga sudalj baihad chin tenegtdeg baina shdee. harinch ooroo uzej turshlaga suuh yuman deer sur duulian bolgoj gene.

muu bishdee bur tsug uzeh heregtei tegj baij sex hariltsaaga tsash avch yvnaaa tehde neeh hetruulehgui geer tehgui bol uidna shuu dee. sex hiiv el hiisen shig hiih hergtei 2iin hoorond bol denmii shuu dee.porno uzej baij l ta 2 gaigui bgaa gesen ug
Зочин · 2017/03/25
uzedgui bsan bol ta2 ali heduun taashaal avhaa bolichihson bgaa
hyn · 2017/03/24
Донтолт байна... гаж сэтгэлийн тэнхээ муу