Төрийн түшээдүүдийн нэр гэмт хэрэгтэй холбогдох асуудал энгийн үзэгдэл болж байна. Тухайлбал, Олон жил төр барьж, хууль зүйн, дотоод хэргийн сайдаар ажиллаж яваа Ц.Нямдоржийн нэр сүүлийн үед таагүй үйл явдалтай холбогдох болсон юм. Хамгийн сүүлд түүний талаар Ц.Нямдорж сайд “Жаст”-ын Ш.Батхүү, Д.Дорлигжав нарыг аврахын тулд албан тушаалын гэмт хэрэг үйлдэв үү гэх нийтлэл хэвлэлийн хуудаснаа гарч олон хүнийг гайхашруулаад байна. 

 

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ батлах үеэр Ц.Нямдорж сайд Х.Нямбаатар гишүүнийг “Чиний наад тодрох гэсэн өвчин аминд чинь хүрнэ шүү” гэж заналхийлж байсны учир ч ийнхүү тайлагдлаа.

УИХ-ын чуулганы үеэр тэрбээр эрхэм гишүүн рүү ийнхүү улайран дайрсны цаана улсад хэдэн тэрбумын хохирол учруулсан “акулууд”-ын хэргийг хав дарах ашиг сонирхол байсан нь ил болсон хэрэг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Ерөнхийлөгчийн саналыг 2-3 сар хав дарж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан ба түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ашиг сонирхол Ц.Нямдорж сайдад байжээ. Энэ бол манай шударга сайдын хувьд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан төгс гэмт хэрэг юм. Танилц, Ц.Нямдорж сайдын хуулиас бултуулж авч үлдэх гэсэн гэмт хэргүүдтэй!

 

Зууны дуулиан гэж түүхэнд бий. Түүний нэгэн адилаар монгол улсын энэ зуунд С.Баярын гэх тодотголтой хэрэг түүхийн хуудаснаа үлдэх нь бололтой.

Оюутолгойн гэрээг батлуулахдаа өөрийнхөө эрх ашгийг үлэмж хангасан хэргээр тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжиж байна. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний балгаар  Монгол Улс “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудаас 2 761 789 570 000 /Хоёр их наяд долоон зуун наян есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэх бас нэг ноцтой асуудал байгаа юм. С.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээ

Мөн “Петровис” компанийг “Оюутолгой” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгчээр оруулж, түүнийг үүсгэн байгуулагч, өөрийн найз Ч.Даваанямаар дамжуулан, түүнийг охиныхоо хамт үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байгаа мэтээр харагдуулахаар хахуулийн мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгон хувиргаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.  С.Баярын хэрэг: “Петровис” ба С.Баярын охидын сүлжээ 

 

 

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон асуудал намжихгүй эргэн сөхөгдсөөр байна. Үүний нэг нь түүний 2009 онд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ БНСУ-ын нөлөө бүхий иргэдээс сонгуулийн хуулийг зөрчин, санхүүжилт авсан гэх бичлэг тухайн үедээ ил болж байсан удаатай. Тэгвэл үүнийг тэрбээр байгаль хамгаалагчдын олон улсын цугларалт хэмээж байсан. "Ц.Элбэгдорж анхнаасаа хууль бусаар Ерөнхийлөгч болжээ" гарчигтай түүний бичлэгийг сонин.мн сайт онцлон ил болгов.

 

 

Хэнтийн аймгаас сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хоёр хоногийн өмнө дахин прокурорт шилжүүлжээ.  Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар прокурорт шилжихэд бэлэн болсон байна.

Хэргийг ЦЕГ, АТГ хамтран шалгаж байгаа гэдгийг Зууны мэдээ сонин онцлон олон нийтэд хүргэлээ.

 

Төрийн албанд өндөр албан тушаал хашиж буй нөхөд авлигын сүлжээг тэлсээр байна. Гэвч гэмт хэрэг үйлдсэн л бол ил болдог жамтай хойно. АТГ-аас хэд хэдэн хүний авлига авсныг баримтжуулсан бичлэгийг энэ долоо хоногт ил болгож, нийгэмд нэлээдгүй шуугианыг тариад байна. АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр авлигаар 57 сая төгрөг авсан нь ил боллоо

 

Мөн Н.Баярсайхан хахуульд авсан мөнгөө "оймсондоо" нуусан нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн. Авлигын асуудлаар нэгжлэг хийхэд 400 тэрбум гаруй төгрөгийг илрүүлсэн бичлэгийг дэлгэлээ

 

 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/