Сайн байна уу? Би 29 настай нөхрийн хамт солонгос улсад ирээд 1 жил орчим болж байна. Манай нөхөр 27той. Бид 2 нэг байгууллагад ажилладаг, 2015 онд анх танилцаж байлаа.

2018 оны хавар 1 гэрт орсон юм. Манай нөхөр аавынхаа ахынд өссөн дээрээ ганцхан л төрсөн ахтай бусад гэр бүлийхэн нь нас барсан. Төрсөн ах нь бараг л бүх насаараа архи ууж байгаа хүн, байнга л мөнгө асуудаг мэдээж тэр нь архины мөнгө, ингэж өвдөөд байна тэгж улсууд байна гэж дандаа зовлон ярьж манай нөхрийн сэтгэл санаагаар тоглож байдаг хүн. Төрснөөс үлдсэн ганц хүн нь юм даа гээд хэдий гудамжны архичин ч гэлээ ах шигээ хүндэлж харж хандаж байдаг. Манай нөхөр аавынхаа ахыг өвөө гэж дуудаж өссөн, өвөө нь 3н хүүхэдтэй.

Тэд нартайгаа яг л төрсөн ах дүү шиг дотно. Даан ч тэр хүмүүс нь надыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй одоог хүртэл бараг миний бүтэн нэрийг ч мэдэхгүй байх, мэдэхийг ч хүсдэггүй байхаа. Би бол гэрийхэнтэйгээ ярихдаа үргэлж бид 2 гэж ярьдаг бол манай хүн миний талаар дурсдаг ч үгүй. Бид 2 анх танилцахад бас тусдаа гарахад манай нөхөр ямар ч мөнгөгүй бас дээрээс нь зээл авах ч боломжгүй 20н сая төгрөгний зээлтэй байсан. Би өөрөө цалингийн зээлээрээ машин авчихсан байсан юм. Анх танилцаж байхдаа, дараа нь тусдаа гарахдаа би нөхрийгөө шахамдуулаагүй ээ, байдлыг ойлгоод за яах вээ 2улаа л нэг гэр оронтой болж амьдарч байвал гээд өөрийнхөө зээлийг тулгаад байшин авч тусдаа гарсан. Харин тэр байшинг нөхөр минь үнэхээр сэтгэлээ гаргаж маш сайхан засаж бид анх айл болж байлаа.

Манай гэрийхэн хэрэндээ л тус дэм болж чадах чадахаараа л байсан, харин нөхрийн талаас хэн нь ч манай дүү ямар хүнтэй суугаад байна, ямар гэр оронд амьдрах гээд байна гэж сонирхоогүй. Надыг биш юмаа гэхэд дүүгээ тусдаа өөрийн гэсэн юмтай болж айл гэр толгойлох гэж байхад нь баяр хүргээгүй дөнгөж эхлэж байгаа амьдралыг нь сонирхоогүй.

Бид 2 бүр 2 ч удаа хүүхэдтэй болж, бага сартай байхад нь өсөлтгүй жирэмслэлт гэж алдаж байсан, би маш их сэтгэлээр унасан, одоо жирэмсэн болохоос ч айж байна дахиад өсөлтгүй гэж дахиад цэвэрлүүлж авхуулна гэхээс үнэхээр зүрх үхэж байна. Нөхрийн талын 2 эгч нь надыг байнга хүмүүст муу хэлдэг, надтай уулзаж ч үзээгүй үг сольж ч үзээгүй байж надад их дургүй юм шиг байна лээ.

Сүүлд манай нөхөрт надыг чамд хань болохгүй хүн гэж хэлсэн байсан. Би ийм байдлаас үүдэн нөхрийн талын хүмүүст их дургүй ээ бүр үзэн яддаг. Мэдээж нөхөрт энэ нь их хэцүү байдаг байх. Гэхдээ би тийм ч их юм хүсдэггүй надыг 2 эгчээсээ өмөөрөөд хэдэн үг хэлээсэй л гэж хүсдэг, даан ч манай нөхөр ар гэрийхэндээ нэг муу үг хэлж зүрхэлдэггүй. Үүнээс болж бид 2-н дунд хэрүүл их гарна дандаа нөхрийн талыхнаас болж. Тэгээд болж бүтэхгүй байна мөнгө төгрөг байхгүй байна гээд манай нөхөрт дандаа зовлон тоочдог.

Урд нь манай нөхөр байгаа бүхнээрээ тэд нарынхаа төлөө гэж гүйдэг байсан, 20н сая төгрөгнийх нь зээл бол тэр хүмүүст л зориулагдсан зээл, өөртөө 1 оймс ч авч өмсөөгүй. Анх надтай танилцахдаа олигтой өмсөх хувцасгүй өөрийгөө огт тоодгүй хүн байсан, би юм юмтай болгох гэж их үзсээн, энэ нь сүүлдээ би шуналтай шулам болоод дууссандаа. Манай гэрийхэн бол миний бодол санааг их дагадаг болхоор манай нөхрийн талаар ийм тийм гэж ганц үг хэлж байгаагүй, чи өөрөө л амьдралаа мэднээ гэдэг. Манай нөхөрт 1 удаа муу үг хэлж үзээгүй. Манай нөхөр ер нь их онгироо бардам зантай, хүний дор орох дургүй. Тиймдээ ч надад байнга энэ чиний мөнгөөрөө авсан байшин, чиний машин биз дээ би юу ч үгүй хүн тэхдээ би өөрийгөө аваад явчина гэх мэтийн юм ярьдаг. Би болхоор биднийх шүү дээ гэхээр чи хамаг цалингаараа авсан нь үнэн биздээ гэдэг. Би гэрийхэндээ нөхрөө муу хэлүүлэхгүй муугаар бодуулахгүйн тулд муудсанаа ч хэлдэггүй,  дандаа сайнаар ярьдаг, тиймдээ ч хамаг байшин сав бүх юмаа манай нөхөр өөрөө зээл авч болгож байгаа гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ би болгож дараа нь хамтдаа бид зүтгэж зээлээ дарж байгаа юм.

Манай нөхөр чи гэрийхэндээ үнэнээ хэлээч, би энэ байшинг аваагүй биз дээ би өчнөөн зээлтэй өөр юу ч байхгүй тэрийг үнэнээр нь хэлээч тэгж хэлэхээр яах гээд байна, надад муу болоод чамайг сал гэх гээд байна уу, ээж чинь чамайг сал гэвэл чи сална биз дээ, танайхан надыг юу гэж бодох надад хамаа байхгүй, намайг энэ чигээр нь хүлээж авч чадахгүй бол би заавал таалагдах гэж худлаа далдагнаж чадахгүй гэдэг. Би ойлгуулах гээд хэлэхээр ойлгохгүй шал өөр юм яриад байх юмаа, би энд нээх удаан байлгүйгээр зээлээ дарчаад буцая, үр хүүхэдтэй болоё гэж л яарч байна тэгээд би их нарийлдаг бүх зүйл дээр энд ирээд ээждээ ч мөнгө явуулж үзээгүй хураадаг, өөртөө ч юм аваагүй тэгэхэд чи арчаагүй шуналтай гэхийн, би өөрийх нь нэр хүндийг бодоод гэрийхэндээ сайнаар хэлж ярьж би өөрөө энд амарч байгаа юм шиг нөхөр л ажлаад надыг их халамжилж байгаа юм шиг нөхрийн нэр дээр л бүх зээл байдаг нөхөр л бүгдийг болгож байгаа юм шигээр бодуулах харагдуулах гэж хичээдэг гэтэл энийг буруу гэхийн миний бүх үнэнийг хэл тэгээд миний талаар юу гэж бодохыг нь харая нтр гэхийн.

Уг нь манай нөхөр архи ууж тамхи татдаггүй, гадуур дотуур явдаггүй, надад гар хүрдэггүй. Гэхдээ би энэ бардам занг нь тэсэхгүй нь ээ. Эсвэл өнчин хүн өөнтөгч байдаг юм болов уу? Эсвэл болохгүй бол салдаг ч юм уу?