Би нутаг орноос гадаадад алс хол газар амьдардаг. Манай найз хааяа гэр орноосоо хол хэд хоногоор ажлаар явчихдаг байлаа. Нэг удаа би нэлээд орой 12 цагийн алдад найзынхаа эхнэрийг нэг танихгүй эртэй хөтлөлцөөд явж байхыг харсан.

Араас нь жаахан дагасан үнсэлцэж нтр тэгээд тэр залуугаа гэрлүүгээ дагуулж явж байх шиг байсан. Тэр явдлаас хойш эхнэртэй нь үг солихоор бас тандахаар нөхөртөө их хайртай юм шиг.

Гэхдээ яагаад гэдэг асуулт байнга бодогддог байв. Би хоёулантай нь найз учир дундуур нь элдэв юм яриагүй өнгөрсөн. Нэг бодлын найздаа хэлэхгүй муухай ч бас тэр хоёрын харьцаа амьдралыг бодож нуусан. Тэр хоёр олон жил хамт амьдарч байгаа ч хүүхэдтэй болж чаддаггүй байлаа. Нөхөр нь уухаараа их ухаан мэдрэлгүй амархан тасарна.

Нэг удаа найзындаа хамт ууж суутал нөхөр нь тасраад өгөв. Тэгээд хамт ууж суусан чинь намайг миний мөрийг налж малаад унасан. Би найзыгаа бодоод эвгүй санагдаад за найз нь явлаа гэсэн чинь “Чи хоноод явчих л даа тэгэх үү цаг орой болсон байна гээд шалав” тэгэж шалахдаа намайг харж байсан тэр харц нь “яая” үнэн тачаалын харц байсан. Намайг бавалдаа гэсэн харц. Би тэгээд гараад явсан.

Дараа нь бас нэг өдөр хамт уугаад нөхөр нь тасардагаараа тасрав. Эхнэр нь бөөлжих гээд жорлон орсон тэгээд араас орж жаахан нуруун дээр нь дарж өгч байсан чинь гэнэт аймаар учиргүй сэрэл хөдлөөд жаахан оролдов. Юу юугүй бавах нь ээ би. Гэнэт сэхээ ороод том алдаа гаргаж байгаагаа мэдэв. Тэгээд гарч явсан.

Тэрнээс хойш 2 жилийн дараа манай хоёр хүүхэдтэй болсон. Би их баярлав тэдний өмнөөс. Яаж урьд болсон явдлыг найздаа хэлчихээгүй юм. Одоо тэд аз жаргалтай гэр бүл. Хүүхэдтэй болоод эхнэр нь засарсан байх. Би заримдаа өөрийгөө бодохоор найзынхаа өмнө их муухай санагдаад өөрөөсөө ичдэг. Хичнээн асуудал байсан ч эхнэр нөхрийн дундуур орж аль нэгэнд нь олиггүй үг хэлж болохгүй шүү залуусаа. Энийг санаж яваарай…