Оюутолгой Монголд мөнгө үйлдвэрлэдэг газар мэт харагдсан хэвээр үү?
2014/03/27
Нэг л өдөр далайд гарцгүй улсын эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлэх Оюутолгой дахь зэсийн маш том ордын төслийг Монгол Улс, Рио Тинто, Туркойз Хилл хамтран шийдэх хугацаа ойртож байна.
Туркойзд эзэмших (Мягмар гаригт Торонтод хаалт хийсний дараа орлогоо ил болгоно) Монголын Баялгийн сангийн талаар бид мэдээлснээс хойш төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх эцсийн хугацааг дахин нэг удаа сунгаад байгаа агаад Уул уурхайн сайд хөрөнгө оруулагчдыг татах талаар хийж чадах бүхнээ хийж байна. Энэ үед мөн Хятад Улс хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийлсний сацуу Тони Блэйр ч гарч ирэв.
Арилжааны банк болон олон талт зээлдэгч нараас зээлсэн дөрвөн тэрбум ам.доллараар газар доорхи ордын бүтээн байгуулалтын ажлыг (хоёрдугаар шат) эхлүүлэх тохиролцоо хийгдэхэд ойрхон байна гэдгийг энэ бүхэн харуулж байгаа юм. Гэхдээ л Монголын улс төрөөс болж 03 дугаар сарын 31-ний өдөр буюу санхүүжилт хийгдэх эцсийн өдрийг лав өнгөрөөх бололтой.
Эхлээд эдгээр зээлийн асуудлыг авч үзье. Даваа гариг хүртэл арилжааны банкуудтай хийсэн хэлэлцээр хэвийн гэж тооцож болох юм. Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк 02 дугаар сарын 24-ны өдрөөр тасалбар болгон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг тооцоод байсан ч 03 дугаар сарын 31 хүртэл хугацааг сунгасан билээ.
Рио болон экс улс төрчөөр толгойлуулсан Монголын талын хэлэлцээнд оролцогчид хэлэлцээрийн нөхцлийг маш сайн тохироод байна. Үүний сацуу харилцан ойлголцлын санамж бичиг хэлбэрийн зүйл байгуулж ч болох бөгөөд даваа гариг гэхэд хэрэгжиж эхлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ч боловсруулж дуусгаад байгаа аж.
Сүүлчийн шатандаа гацаанд орсон уул уурхайн томоохон төслийг гацаанаас гаргахдаа мэргэшсэн Тони Блэйр монголчуудад албан бус шугамаар л гэрээ шударга болсон гэдгийг хэлсэн гэдгийг бид мэдэж байгаа юм. Албан ёсоор бол тэрбээр засаглалын төсөл дээр Монгол Улсад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Гэхдээ төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэхээс өмнө Риод нөгөө талаас гэрээнд гарын үсэг зурах Ерөнхий сайд шиг хүчирхэг нэгэн хэрэгтэй байгаа юм. Харин одоогоор бол Уул уурхайн сайд Даваажавын Ганхуяг энэ тал дээр ажиллаж байна.
Тэрбээр энэ сард Торонтод уул уурхайн бага хурал дээр Канадын Хайгуул, ашиглалтын мэргэжилтнүүдийн холбоонд үндсэн илтгэл тавьж, эдийн засгийн тэсрэлт өгөх төслийн ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Баялгийн өршөөлгүй үндсэрхэг үзэлтэн сайд дараагаар нь хөрөнгө оруулагчидтай хэд хэдэн уулзалт хийсэн ч амжилттай болоогүй аж. Канадад нэг л төрлийн онцгүй уур амьсгал зонхилж байжээ.
Иймээс тэрбээр буцахдаа будаа тээхээс аргагүй болсон гэнэ.
Д.Ганхуяг сайдаар томилогдохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эзэмших хувь, рояалти татварын тогтолцоог голлон тодотгож буй Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө, хэрэв чадахгүй бол огцорно гэж мэдэгдэж байжээ. Рио үүнийг нь шууд эсэргүүцсэн тул Д.Ганхуяг байр сууринаасаа аажмаар ухарсан аж. Гэхдээ л тэрбээр өөрчлөлт хийх гэж үзсээр л байгаа юм.
Хэлэлцээнд үнэндээ оролцоогүй ч Уул уурхайн сайд хэлэлцээрийн зарим хэсэгт улс төрийн хүчтэй төлөөлөл болон оролцож, саад учруулж байгаа байдал харагдаж буй гэнэ.
Галыг улам өрдөх мэт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд өнгөрсөн долоо хоногт Сиднейд айлчлах үеэрээ Ройтерст өгсөн ярилцлагадаа 04 дүгээр сарын 05-нд УИХ-ын дараагийн чуулган эхлэх үед бүх гишүүд цуглана гэж мэдэгдсэн байна. Мөн л хэлэлцээнд оролцоогүй ч Засгийн газрын гишүүн тэрбээр өмнө нь амласан зүйлээсээ буцаад байгаа юм.
Хамгийн тодорхой зүйл юу гэвэл Монголын улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа байдал юм. Парламент эргэн цуглах үед Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн Засгийн газар ямар нэг огцрох асуудалтай тулгарахгүй. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах, эсвэл зурахгүй байх хариуцлагаас зугтах нэг арга нь Ерөнхий сайд гэрээг парламентаар хэлэлцүүлж зөвшөөрүүлэх явдал юм. Учир нь, тэрбээр ямар ч тохиолдолд шүүмжлүүлэх хүн нь билээ.
Чингэж байж л Монголын улс төрчид гар гараасаа барьж, “хамтдаа үсэрч чадах” юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн ялалт ирж, Рио сэтгэл хангалуун үлдэнэ гэсэн үг.
Гэхдээ л парламент уг асуудлыг 03 дугаар сарын 31-нээс хойш хэлэлцэнэ. Хэрэв бид арилжааны банкинд эрсдлийн ажилтан байсан бол Монголын гадаад валютын эрсдэлд ямар зүйл учирсан, бодлогын хүү, шинээр гарч ирж буй зах зээлийн эрсдлийн түвшин, өнгөрсөн жилийн Хятадын хандлага зэргийг судалж байгаад манай тавих нөхцөл өөрчлөгдсөн байна гэдгийг шийдвэрлэх юм. Жишээлбэл, олон улсад Монголын гаргасан бондын орлого өнгөрсөн жил 4.8 байсан бол одоогийн байдлаар 7 хувиар өссөн байна (Оюутолгой нь Монголын түүхэн дэх санхүүгийн хамгийн том баталгаа гэж 2012 онд бондын төлөвлөгөөнд дурдаж байжээ).
Капиталын өртгийг солин ТЭЗҮ-д нөлөөлснөөр монголчууд маш их хэмжээний хувьцаа гаргах гэж үү? Төсөл бүхлээрээ дахин нэг удаа хойшлоод байна.
Хятад Улс хөршдөө туслахаар чекийн дэвтрээ онгойлгох энэ зуур ирээдүйн эдийн засагт эзлэх ордын ач холбогдол буурав. Хятадын Ардын банк спов хэлцлийн хэмжээг 3.2 тэрбум ам.долларт хүргэснээр Засгийн газарт учрах гадаад валютын хөрвөх чадварын бэрхшээлээс үүсэх эрсдлийг үгүй болгосон юм. Мөн Хятад нүүрснээс хий гаргаж авах дөрвөн үйлдвэрийг 30 тэрбум ам.доллараар барихаар төлөвлөж байгаа ажээ. ( Энэ нь Монгол Улсын одоогийн ДНБ-г хоёр нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө).
Туркойз Хиллын хувьцааны үнэ Монголд хөрөнгө оруулалтыг татах хамгийн сайн үзүүлэлтийг өөртөө агуулсан хэвээр байна. Монголын Баялгийн сан хэрэв бодитой хувьцаа болбол ирээдүйд үүсэх өмчлөх эрх буюу Монголын гуравдагч хөршийн талаархи асуудал үүсэхээс гадна (биднийг Орос, Хятад, хөгжиж буй орнуудтай хамт битгий орхиоч) Рио жижиг хувьцаа эзэмшигчдэд хэрхэн хандах вэ гэдэг бэрхшээл урган гарна.
Ийм яриа явж байх зуур Засгийн газартай ойр нэгэн эх сурвалжийн хэлснээр рояалти авч эхлэх үед Баялгийн санг яах талаар хэн ч мэдэхгүй байгаа ажээ.
Мөн эцэст нь хэлэхэд, Туркойзыг үнэлэх үед нэлээд асуудал мөн үүсэх учиртай юм. Рио эзэмшдэггүй мөртлөө ордын 49.5 хувьтай тэнцэх, нэгж нь C30$-ийн нэмэлт хувьцааг гаргахад зарим нэг бэрхшээлтэй тулгарч байсан.
Энэ хэмжээнд хүрэхийн тулд уг орд дээр хэрэгжих төсөл нь 50, эсвэл 70 жил үр ашгаа өгөх хэмжээний ирээдүй байх ёстой гэдгийг бид сонсч байсан. Гэвч ийм ирээдүйг ойрын хугацааны хөрөнгө оруулагч нар ч хүсэхгүй тийм арга замаар л тэвчээртэй худалдан авагч л гагцхүү хүлээж авч чадах юм (нэгж хувьцааны үнэ C$3.69).
Уг ордын үйлдвэрлэх зэс Хятадын хилээс 80 километрт хаашаа ч үл хүрэх (одоохондоо) газарт байрлаж байна. Лондонгийн Металлын бирж дээр юу ч болж байсан бай тэдний үнээс үл хамаарах магадлал их тул тэрхүү динамикийн урьдчилсан төсөөлөлд амжилт хүсье.
Иймээс галт тэрэг нэгэнт хөдөлсөн тул хамгийн ойрын брокер руу давхиж үз.