Сонгуулийн шоу: Ичээнээсээ гарсан улс төрчдийн хаврын синдром
2024/02/07
Хавар Улсын их хурлын сонгуультай. Сонгууль угтаж улс төрчид хаана л бол хаана гүйж гарч ирдэг гэхэд хилсдэхгүй. Тэд ичээнээсээ гарч ард түмэнтэйгээ ойртож эхэллээ. Томсгосон тойргоор суонгууль явагдах энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн он гарснаас хойш эрчимжиж, үүнийг гэрчилж Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг. Харин өнөөдрийн ээлжит хуралдаан цуцлагдаж орхижээ.
Учрыг тодруулвал, Засгийн газрын сайд нар орон нутагт ажиллаж аварга малчин, тариаланчдын шагналыг гардуулж яваа учраас хуралдааныг хойшлуулсан байна.
Үгүй улс төрчдөд үүнээс өөр хийх ажил байхгүй гэж үү? Арга үгүй л сонгуулийн жил мөн дөө. Тэд хөдөө орон нутгаас дийлэнх саналаа авах учир ийнхүү шагнал гардуулах нэрийдлээр царайгаа харуулаад амжихыг илүүд үзжээ. Нөгөө ах аа намайг авраарай гэдэг шиг "Малчид, тариалчинддаа цаагуураа намайг сонгоорой" хэмээн ухуулж яваатай агаар нэг бөлгөө.
Аварга малчид тодруулдаг сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс харахад, УИХ-ын сонгуулийн 2020 он, сонгуулийн өмнөх 2023 онд "Улсын аварга малчин", "Улсын хошой аварга малчин" шагналын тоо нэмэгджээ. Салбар яамнаас нь орон нутгаас ирсэн малчдын нэрсийг шүүж шалгаруулаад, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулдаг хуулийн зохицуулалттай юм байна. Ингэхээр ч бүүр тов тодорхой шив дээ. Ёстой намайг сонгохоо мартаж үл болно гэсэн нууц санаагаа өвөртөлсөөр очиж буй нь лавтай.
Үүнд малчдын буруу үгүй. Харин өнөө хаврын синдром нь хөдөлчихсөн яваа улстөрчдийн л буруу жишиг тогтоосон тогтолцооны гажуудал.
Шагнал гардуулахаас гадна телевизийн нэвтрүүлэгт уралдан оролцоод эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдөр "бууз ажиллагаа" хүртэл сошиалд өрнөлөө. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын зарим нэг эмэгтэй гишүүд ээжтэйгээ хамт буузаа хийлээ хэмээсэн нь ихээхэн шүүмжлэлд өртөх нь тэр. Тухайлбал, Д.Өнөрболорын "хөлдүү бууз" нийгмийн сүлжээнд элэг доог болов. Тэгвэл тэрбээр цахим сүлжээндээ "Өчигдрийн жиргээ маань нэлээн шуугиан тарьжээ дээ. Тавилттай гэж их шүүмжилжээ. Цагаан сард зориулсан нэвтрүүлэгт оролцож байх үедээ зорьж авахуулсан зураг минь билээ" гэсэн тайлбарыг өгсөн юм. Гэхдээ тэр ч бас тавилттай пост хийсэн гэдгээ мөн л тайлбараараа харуулаад амжив. Учрыг тодотговол, "Ээжтэйгээ хамтдаа буузаа чимхээд дуусгаж байна" гэх утга агуулсан постоо Сэлэнгэ аймгийн Хашаат сумын малчин айлд байхдаа оруулжээ. Өнөөдрийн байдлаар тэрбээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд Улсын аварга тариаланч хамт олны шагналыг гардуулах ажилтай яваа юм байна.
Ийнхүү тэдний хаврын синдром нь эхлээд хаана л бол хаана гарч ирэн хамаагүй жиргэцгээх боллоо шүү, та минь ээ! Хэрсүү байж, сонголтоо зөв л хийхийг захия.
Холбоотой мэдээ:
1072 хувьцаа: Иргэдэд ноогдол ашиг хэмээн 580 & 200 хэдийг нь олгох вэ?
Сонгуулийн шоу: Санал авах өгөөш 1072 хувьцаа дөрвөн удаа хэрхэн "амь" орж байв
Зочин · 2024/02/07
ANYSN MERGJLNI0955877
Зочин · 2024/02/07
СЭТГЭЦИЙН ЭМНЭЛГИЙХЭН АЖИЛАА ХИЙЖ ӨВЧТӨНГҮҮДЭЭ БАЙГАА ГАЗРАА НЬ ОЛЖ АВЧ ЭМЧИЛНЭ ҮҮ.
Зочин · 2024/02/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/02/07
AXD UILCHLI XUSNG SERELN80955877
Зочин · 2024/02/07
SEXSDI80955877