ТОЙМ МЭДЭЭ
2024/05/18
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улс төр: Сонгуулийн дуу ойртож буй эдгээр өдрүүдэд улс төрчид тойрогоо усалсаар явна. Сонгуулийн шоу: Зарим нь 11 тэрбумын нисдэг тэрэг хөлөглөж ажлын тайлангаа тавьж явна
Сонгуулийн өмнө болгон л Ч.Сайханбилэгийг эх оронд нь авчрах талаар шоу хийдэг болсон. Энэ удаад ч бас улс төрчид ярьсаар байна. Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ
Энэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлээд бүсчилсэн 13 том тойргоос 78, улс төрийн намуудын жагсаалтаас 48 гишүүнийг сонгуулахаар хуульчилсан. Энэ нь бараг 30 жил улс төрийн гадна амьтай голтой явж ирсэн жижиг намуудыг хөдөлгөөнд оруулсан. Үнэд ч оруулав. Сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Тэр хэрээр энэ удаагийн сонгуульд хэзээ ч байгаагүй олон нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байгаа юм. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...
Нийгэм:-д өнгөрч буй энэ долоо хоногт шуугиан тарьсан хоёр үйл явдал өрнөв. Тухайлбал, 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг. 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон.
Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулхаар хүлээлгэн өгөөд байна. Эдгээр уран зургуудыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын эзэмшлийн “Монгол арт галерей”-гаас олдсон гэдэг.
Мөн С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ шинжилгээний хариу гарсан нь олны хараанд өртсөн юм. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөхдөө, "Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байсан хүмүүстэй харьцуулах шинжилгээг хийлгэхэд "таараагүй буюу тохироогүй" гэх хариу гарсныг албаныхан хэлсэн юм. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм.
Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
Эдийн засаг:Хүнсний барааны үнэ 8.6 хувиар өсчээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ.
УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО 44.5 ХУВИАР ӨСЧЭЭ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өсжээ. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.9 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 47.8 хувиар тус тус өссөн байна.
Татварын нийт орлого 2024 оны эхний дөрвөн сард 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 1.5 их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 480.4 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 411.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 173.2 тэрбум төгрөг, онцгой албан татвар 142.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.9 ХУВИАР БУУРЛАА
Экспорт 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 148.6 сая ам.доллароор буурчээ. Тодруулбал, нүүрс 89.1 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая ам.доллар, адууны мах 34.5 сая ам.доллароор тус тус буурсан байна. Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 39.0 сая ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
Монгол улсад сүүлийн жилүүдэд гадаад худалдааны тэнцэл хэлбэлзэлтэй байгаа нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. Гадаад худалдааны статистикийн мэдээллийг гаргах үндсэн бүртгэл нь гаалийн мэдүүлэг бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсэн эцсийн өдрөөр экспорт, импортыг бүртгэж, статистикийн албан ёсны мэдээнд тусгадаг.
Монгол Улс 2024 оны эхний дөрвөн сарын хугацаанд нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
ИНФЛЯЦАД ИМПОРТЫН БАРААНЫ ҮНЭ 34.1 ХУВИАР НӨЛӨӨЛЖ БАЙНА
2024 оны дөрөвдүгээр сард инфляци 6.4 хувь гарсны 2.5 нэгж буюу 39.5 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Хүсний бүлгийн барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.5 хувиар, барааны бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.6 хувиар тус тус өсжээ. Мөн инфляцид импортын барааны үнэ 34.1 хувиар нөлөөлж байна гэсэн үзүүлэлт байна.
Спорт: Уулын спортод хүнд гарз тохиолоо
Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил бол уулчдын мөрөөдөл. Энэ оргилд Монгол Улсын төрийн далбаа хэдэнтээ намираад буй. Энэ буухиаг үргэлжлүүлэхээр Монголын уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Эверестийн ноён оргилыг зорьсон. Тэд хүчилтөрөгчгүй, хөтчийн тусламжгүйгээр Эверестэд авирахаар явсан гэдгээрээ бусад уулчдаас ялгарч байв. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй хэдий ч бас нэгэн шинэ түүхэн амжилт бүтээхээр эх орноосоо мордсон юм.
Эдгээр монгол залуус 8848 метр өндөр Эверестийн оргил хүртэлх хэцүү авиралтаа зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрч, отгоо барьж хөтөчгүй явна гэдгээ зарлаад замдаа гарсан.
Тэгвэл тавдугаар сарын 14-ний өдөр Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг сураггүй алга болсон талаар "Everest today" мэдээлсэн юм. Үүнээс хойш 100 цаг гаруй цаг болж буй. Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн өмнөд оргилоос Монголын уулчин Цэдэндамбын Өсөхжаргалын (53) цогцсыг олжээ. Мөн өөр нэг уулчин сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид мэдэгдлээ.
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ны өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай.
Зочин · 2024/05/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/18
80955877
Зочин · 2024/05/18
SEXSEER AXTAI80955876